Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Био аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх төсөл хамтран биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд “Хувиргасан Амьд Организм (ХАО) болон түүний гаралтай бүтээгдэхүүн Монгол улсад” сэдэвт шилдэг судалгааны ажлыг шалгаруулах уралдаан зарлаж байна.
Уралдаанд дараахь сэдвээр судалгааны ажлыг ирүүлнэ. Үүнд:
1.“ХАО болон түүний гаралтай бүтээгдэхүүн Монголд”
2.“Улаанбаатар хот, аймаг, сумдад тариалагдаж эсвэл худалдаалагдаж буй ХАО-ууд болон түүний гаралтай бүтээгдэхүүнүүд”
3.“Монголчуудын өдөр тутмын хүнсэнд хэрэглэж буй ХАО-ууд болон түүний гаралтай бүтээгдэхүүнүүдийн судалгаа”
Судалгааны ажлыг хүлээн авах хугацаа: 2013 оны 4-р сарын 20-оос 5-р сарын 8-ны өдрийн 16:00 цаг хүртэл;
Судалгааны ажлыг хүлээн авах хэлбэр:
а/ файл хэлбэрээр,
б/ хэвлэмэл хэлбэрээр биеэр тус тус хүргэх;
Судалгааны багийн бүрэлдэхүүн: 2-4 судлаач оюутан;
Судалгааны ажлыг боловсруулахад анхаарах зүйл: судалгааны арга зүй, хамарсан хүрээ, судалгаанд хамарсан ХАО-ын тоо, холбогдох тоо баримт, бодит мэдээ мэдээлэл оруулсан байдал;
Шалгаруулалтад судалгааны арга зүй, хамрах хүрээ, ба гагцхүү бодит байдал мөн судалгааны үнэн зөв байдлыг голлон анхаарч авч үзэхийг анхаарна уу.
Уралдааны шалгаруулалт:
I. Нэгдүгээр шат: шилдэг 6 ажлыг 2013 оны 5-р сарын 14-ны өдөр шалгаруулж,
II. Шалгаруулалтын дүнг оролцогчдод и-мейл, утсаар тус тус мэдэгдэнэ;
III. Шалгарсан 6 судалгааны ажлын баг илтгэлээ 2013 оны 5-р сарын 17-ны өдөр БОНХЯ-ны хурлын “Хаан” танхимд танилцуулж шилдэг 3-н ажлыг шалгаруулна.
IV. Уралдааны эхний гурван байрын шагналыг шалгаруулалтын дараа гардуулна.
Эхний гурван байрын шагналын сан:
1-р байр өргөмжлөл, 2.000.000 төгрөг
2-р байр өргөмжлөл, 1.500.000 төгрөг
3-р байр өргөмжлөл, 1.000.000 төгрөг
Биоаюулгүй Байдлыг Хангах Үндэсний Хороо
Биоаюулгүй Байдлын Чадавхийг Бэхжүүлэх Төсөл
Утас: 11-311265
И-мэйл: biosafety@mne.gov.mn; mgl_bil@yahoo.com
Улаанбаатар-15160
Нэгдсэн Үндэстний Гудамж-5/2
Байгаль орчин ногоон хөгжлийн яам 309 тоот
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга