Зарим сургууль, багш нарын саналыг харгалзан хэлэлцүүлгийн хугацаанд доорх өөрчлөлт
орууллаа. Үүнд:
Эхний хэлэлцүүлэг ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн Төв Номын сангийн 6-р давхарын хурлын зааланд /604 тоот өрөөнд/ тухайн өдрийн 9 цагаас эхлэнэ. Хэлэлцүүлэгт орох илтгэлд доорх шаардлага тавигдана:
a. Судалгаа, туршилт, сургалтын практик үр дүнд үндэслэсэн байх,
b. Технологи, арга барилынхаа дэвшилттэй, давуу талыг үзүүлэх
c. Шинэлэг санаа, аргазүйн санал дэвшүүлсэн байх
d. Бичлэгийн стандарт, журмыг баримтлах /энэ тухай өмнөх мэдээлэлд заасныг БШУЯ
болон ШУТИС, ХААИС, МУБИС-ийн Вэб сайтуудаас үзнэ үү./
Эхний хэлэлцүүлгийн хэвлэлийн эхийг 2013 оны 4-р сарын 25 -ны дотор хүлээн авах ба.
цуврал хэлэлцүүлгийн илтгэлүүдийн эмхэтгэлийг нэгтгэж дараа нь хэвлэнэ.
Илтгэлийн танилцуулгыг 10 минутанд багтах хэмжээтэйгээр /Power point/ програм дээр
бэлтгэж ирнэ.
Хэлэлцүүлэгт илтгэл тавихгүй багш нар, сонирхсон хүмүүс оролцож болно.
Нэмэлт мэдээллийг авахдаа доорх хаягаар холбогдоно уу.
Soyombo_alt2000@yahoo.com, утас: 96616500
Хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулагч: Дээд Боловсрол Судлалын Монголын
Нийгэмлэг
Хамтран зохион байгуулагч : Боловсрол Шинжлэх Ухааны Яам,
Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.