Монгол Улсын ардын багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн, ШУ-ны доктор, профессор, Ч.Авдайгийн нэрэмжит оюутны Эрдэм Шинжилгээний хурлын удирдамж

Хэзээ: 2013 оны 3 сарын 15-нд  10:00 цагаас

Хаана: ШУТИС Төв номын сан604 тоот

Оролцогчид:

ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудадмеханик болон бусад инженерийн чиглэлээр суралцаж байгаа бакалавр, магистрант оюутнууд

Зохион байгуулагчид:

 ШУТИС-ийн МИС, ЭШТГ, ҮТДС, МС, ХИБС(Монторх ХХК)

Зорилго:

Оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, эрдэм шинжилгээний ажил, бүтээлийг нийтэд таниулан дэмжих, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийн уялдаа холбоог сайжруулах.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:

  • Хөнгөн аж үйлдвэрлэл, Хүнсний аж үйлдвэрлэл, Машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл,Механик инженер, Барилга, Хөдөө аж ахуйн орчинүеийнонол, практикийншинэчигхандлага, аргахэлбэр, туршлага, үрдүнгийнасуудлыгхөндсөн

  • Судалгааньшинжлэхухаанытодорхойонол, аргазүйдүндэслэгдсэн, тодорхойаргачлалыгхэрэглэсэн

  • Тооцооллыгорчинүеийнматематикаргахэрэгсэл, программчлалынхэрэгслийгашигланболовсруулсанбайна.

Эрдэм шинжилгээний шилдэг илтгэл, бүтээл шалгаруулах хугацаа:

  • Бүрэлдэхүүн сургуулиудиудаас илтгэл тавих, эмхтгэлд хэвлүүлэх бакалавр, магистрант нарын  өгүүлэл, илтгэлийн материалыг  3 сарын 05-ны дотор МИС-ийн ЭШИ-ийн албанд (МИС-ийн байр 2 давхарт 207 тоот)borlogo125@yahoo.comхаягаар эсвэл  материалаа биечлэн авчирна.

  • Оюутны  шилдэг илтгэлийн уралдааныг 2 үе шаттай зохион байгуулна.

1-р үе шат:

Хамрагдах салбар сургуулиуд өөрсдийн бакалавр, магистрант оюутнуудын дунд “Эрдмийн баяр” чуулганд оролцох шилдэг илтгэлийн уралдааныг зохион байгуулна. Бакалавр, магистрант оюутнуудаас тус бүр эхний 3 байрт шалгарсан илтгэлийг  бүрэлдэхүүн сургуулийн ЭШИ эрхэлсэн дэд захирлаар дамжуулан3 сарын 05-ны дотор МИС-ийн ЭШИ-ийн албанд(МИС-ийн байр 2 давхарт 207 тоот)borlogo125@yahoo.comхаягаар явуулна.

2-р үе шат:

Монгол Улсын ардын багш, ШУА-ийн жинэхэн гишүүн, ШУ-ны доктор, профессор, Ч.Авдайгийн нэрэмжитоюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.Хуралд хэлэлцэгдэх илтгэлийг хурал зохион байгуулах комисс сонгон шалгаруулна. Постер илтгэлийг стандартын дагуубэлдэж хурал зохион байгуулагдах өдөр авч ирж хувиарласан газар байрлуулна.

Эрдэм шинжилгээнийшилдэг илтгэл, бүтээлийг дүгнэх:

Шалгаруулалтыг ШУТИС-иас томилсон комисс дүгнэнэ.

Эрдэм шинжилгээнийшилдэг илтгэл, бүтээлийг шалгаруулах шалгуурүзүүлэлтүүд:

  • Судалгаа шинжилгээний үр дүн
  • Практик ач холбогдол
  • Оновчтой томъёолол
  • Техникийн оновчтой шийдэл
  • Шинэлэг санаа
  • Шинжлэх ухааны үндэслэл
  • Илтгэх ур чадвар, бүтээл танилцуулахурлаг

Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлага:

Эрдмийн чуулганд хэлэлцүүлэх илтгэлийг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичсэн байна. (өгүүлэл бичихэд тавигдах шаардлагын талаарhttp://www.must.edu.mn/beta3/menu383хаягаас үзэж болно. )

- Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгүүдтэй байна.

а. Илтгэлийн нэр

б. Илтгэлийн хураангуй

в. Түлхүүр үг

г. Илтгэлийн оршил

д.Илтгэлийн үндсэн хэсэг

е. Дүгнэлт

ё. Ишлэл татсан ном, зохиолын нэрс

-  Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт,дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан А4 хэмжээтэй 4-8 хуудсанд багтсан байна.

- Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглан “times New Roman”- фонд дээр 12pt үсгийн өндрийг сонгон бичнэ.

- Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5см, зүүн талаас 3,0 см зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder,footnote  командыг ашиглахгүй.

- Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

- Илтгэлийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.

- Илтгэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ.Илтгэлийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.

- Бүх математик бичлэгүүд Equitionпрограммаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 12pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томъёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.

- Фото зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтаршилттайгаар зургийн *.TIF,*.JPEG,*.BMP,*.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85%-иас бага байж болохгүй.

- Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба өгүүлэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Илтгэлд ишлэл татсан номын дугаар, хуудсыг бичихдээ дунд хаалтанд бичнэ. 

Шагнал урамшуулал:

  • Нийт илтгэгч оюутнуудад илтгэлийг нь эмхтгэн хэвлэн нийтэлсэн  ШУТИС-ийн “Эрдмийн баяр” ном , батламж олгоно.
  • Бакалавр, магистрант тус бүр  эхний 3 байр, тусгай байр эзлүүлэн шагнан урамшуулна.

Бакалаврын түвшний шилдэг илтгэлд

  • I байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • II байр- 2 Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • III байр-3 Өргөмжлөл, мөнгөн шагнал

Магистрантын түвшний шилдэг илтгэлд

  • I байр-1 Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • II байр- 2 Өргөмжлөл, мөнгөн шагнал
  • III байр-3 Өргөмжлөл, мөнгөн шагнал

Холбоо барих хүмүүс, утас:

Мэдээллийг (www.must.edu.mn, www.sme.edu.mn)хаягаар үзнэ үү.