Мэргэжлийн Дадлага Эзэмшүүлэх Оюутан Солилцооны Олон Улсын Холбоо
IAESTE нь 1948 онд Лондонд байгуулагдсан ба ШУТИС тус байгуулагад 2001 оноос гишүүнээр элсэн орж оюутнуудад өндөр хөгжилтэй орнуудад 1 сараас 1 жилийн хугацаатайгаар дадлага хийх өргөн боломж олгож байна. Үүний зэрэгцээ гадаад оюутнуудыг бизнесийн байгууллага, их дээд сургуулиудад хүлээн авч дадлага хийлгэх бололцоотой болсон. Австри, ХБНГУ, Франц, Финлянд, Грек, Англи, Ирланд, Итали, Испани, ОХУ, Перу, Аргентин, Бразил, Египет, Канад, АНУ, Турк, Тайланд зэрэг нийт 85 орнуудаас инженерийн мэргэжлүүд, архитектур, биохими, ойн аж ахуй, геологи, мэдээлэл зүй, математик, эдийн засаг, материал судлал гэх мэт 30 гаруй чиглэлээр сурдаг оюутнуудыг авч дадлага хийлгэн, гадаад улс орны шинэ техник, технологиос суралцаж, хэрэгжүүлэхээс гадна Хятад, Япон, Герман, Норвег Энэтхэг зэрэг 17 оронд 2013 онд дадлагаар ажиллах боломж гарч байгаа тул 2013 оны 2 дугаар сар 6-аас 15-ы хооронд ШУТИС-ийн ГХХАГ, 218 тоотод бүртгүүлэхийг хүсье. Нийт 47 ажлын байрны жагсаалтыг хавсаргав.
Гадаадад дадлагаар ажиллах сонирхолтой их дээд сургууль, коллежийн оюутнуудыг (бакалавр, магистрант, докторант) англи хэлний шалгалтад бүртгүүлэн, сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. Бүртгэлийн хураамж 10.000 ₮ ШУТИС-ийн кассанд тушаана.
ГХХАГ
Ц.Сарантуяа
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга