“ЭРДМИЙН ШУВУУ” ЦОМЫН ТӨЛӨӨХ ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ XI БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
Уралдааны зорилго
Их дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн мэргэжлээр суралцагч оюутнуудыг судалгаа шинжилгээний ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, эрдэм шинжилгээний ажлыг урамшуулан дэмжснээр оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.

Эрдэм шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага

  • Бизнесийн байгууллагын удирдлагын орчин үеийн онол, практикийн  шинэ чиг хандлага,  арга хэлбэр, туршлага,  үр дүнгийн  асуудлыг  хөндсөн   байна.
  • Судалгаа нь эдийн засаг, менежментийн шинжлэх  ухааны тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байна.
  • Судалгаа, шинжилгээний  тодорхой аргачлалыг  хэрэглэсэн  байна.
  • Тооцооллыг орчин үеийн математик арга хэрэгсэл, программчлалын хэрэгслийг ашиглан боловсруулсан байна
  • “Төсөл “ хэлбэртэй байж болохгүй. Хэрвээ төсөл бол төслийн судалгаанд  тулгуурласан  илтгэл хэлбэртэй байна.

Дэлгэрэнгүйг эндээс татаж авна уу