Тендер зарлах өдөр: 2013-01-24
Тендер шалгаруулалтын нэр: Автомашин нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС-ХА-2013-01
Шинжлэх ухаан технологийн их сургууль нь “ Автомашин нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгох нээлттэй тендерт эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 /тавин мянган/ төгрөг , эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг ШУТИС-Захиргаа Голомт банк 1102928177 тоот дансанд тушааж, тендерийн баримт бичгийг ажлын өдрийн 09.30-12.30, 14.30-17.30 цагт худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют) - ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Тендерийг 2013 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн 10 цаг 00 минут-аас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2013 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн 10 цаг 30 минут-нд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Хаяг: ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
СБД-ийн 8-р хороо, бага тойруу-34
ШУТИС-ийн хичээлийн төв байр 206 тоот өрөө
Утас: 318154, факс: 318154
Докторын зэрэг хамгаална
Докторын зэрэг хамгаална
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв