Эрдмийн зэрэг хамгаална

1. ШУТИС-ын Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн докторант Цэвээнжав овогтой Хүрэлбаатар “Хөдөлгөөнт роботын удирдлагын загварчлал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаална. Мэдээлэл, Холбоо, Электроникийн  чиглэлээр доктор/Ph.D/-ын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2012 оны 12-р сарын 21-ны өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн төв байрны 203 тоот /Эрдмийн зөвлөлийн/ өрөөнд болно. Эрдмийн зэрэг горилж бичсэн бүтээл болон түүний хураангуйтай Шинжлэх ухаан технологийн төв номын санд танилцаж болно.

Мэдээлэл, Холбоо, Электроникийн  докторын 

зэрэг хамгаалуулах зөвлөл


2. ШУТИС-ийн докторант Б.Батзолбоогийн “Монгол хэлний үг хувиллын компьютер загвар ба бичвэрийг хөрвүүлэх систем” сэдэвт ажлыг хэлэлцэх Мэдээлэл, Холбоо, Электроникийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурал 2012 оны 12-р сарын 21-ний өдрийн 14.00 цагт ШУТИС-ийн төв байрны Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд болно. Горилогчийн бүтээлтэй ШУТИС-ийн төв номын санд танилцаж болно. 

Мэдээлэл, Холбоо, Электроникийн  докторын

зэрэг хамгаалуулах зөвлөл