“ШУТИС бидний нүдээр” илтгэлийн уралдааны удирдамж

Зорилго: ШУТИС-ийн оюутнуудын илтгэх чадварыг дээшлүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг бодит баримт нотолгооны үндсэн дээр хөндөн гаргах, улмаар суралцаж буй сургуулиа гэсэн сэтгэлгээг бий болгоход оршино.

Хаана: ШУТИС-ийн хичээлийн 1-р байрны Хурлын танхимд

Хэзээ: 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт

Хамрах хүрээ: ШУТИС-ийн нийт оюутан

Хариуцан зохион байгуулагч: ШУТИС-ийн Оюутны Холбооны Хүний  Нөөц, Менежментийн  Алба

Зохион байгуулалт:

1-р үе шат: Илтгэлийн материалыг ШУТТНС-ийн Е-206 тоот буюу Оюутны Холбооны өрөөнд 2012 оны 11-р сарын 28-ны өдрийн 18:30 цаг хүртэл бичгээр хүлээн авч, анхан шатны шалгаруулалт хийнэ.

2-р үе шат: 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт ШУТИС-ийн хичээлийн 1-р байрны Хурлын танхимд шалгарсан илтгэлүүдийг танилцуулах ба шалгарсан илтгэгчид илтгэлээ тавина.

3-р үе шат: Оноо тэнцсэн тохиолдолд оролцогчидод шүүгчдийн зүгээс даалгавар өгч, ялагчийг тодруулна.

 

Шилдэг илтгэлийг шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд:

  • Практик ач холбогдол
  • Оновчтой томъёолол
  • Шинэлэг санаа
  • Илтгэх ур чадвар

Шагнал, урамшуулал:

  • 1-р байр: 100000 төгрөг, өргөмжлөл
  • 2-р байр: 80000 төгрөг, өргөмжлөл
  • 3-р байр: 60000 төгрөг, өргөмжлөл

Бүрдүүлэх материал:

  • 1 хувь цээж зураг
  • Үйлчилгээний картны хуулбар
  • Оюутны үнэмлэх
  • Илтгэлийг бичгээр өгөх

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Илтгэлийг power point-оор бэлдэх
    • Шинэлэг санааг дэвшүүлсэн байх
    • Практик ач холбогдолтой байх
    • Санаагаа товч тодорхой, дэвшүүлсэн байх
    • Доорхи бичлэгийн стандарт шаардлагыг хангасан байна.  Үүнд:

Microsoft Оffice Word 2007, Times New Roman, үсгийн өндөр pt 12, хуудасны дээд доод талын зай 3см, баруун зүүн талын зай 2,5 см, А4 бичгийн цаас, хуудасны тоо 6-8, мөр хоорондын зай 1, header, footer, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

Илтгэгчид тавигдах шаардлага:

  • Хувцаслалт
  • Эхлэл, өрнөл, төгсгөл
  • Дуу хоолойн ритм
  • Оновчтой үгийн сонголт
  • Үзэгчтэй харьцах чадвар
  • Үндсэн сэдвийн уялдаа
  • Тайз ашиглалт
  • Судалгаа шинжилгээ
  • Цаг ашиглалт /5-7 мин/

 

Жич: Илтгэлийн материалыг өөрийн биеэр авчирч өгөх ба заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд хүлээн авахгүй болно.

Холбоо барих утас: 88899767, 99651018, 96019997, 88219591