Нэг. Үндэслэл
Өнөө үед халдварт бус өвчний (ХБӨ) тархалт хурдацтай нэмэгдэж өвчлөл болоод нас баралтын зонхилох шалтгаан болсон нь дэлхий нийтэд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Энэ нь дэлхийн хэмжээнд эндэгдлийн 60%, харин бага болон дунд орлоготой орнуудын хувьд 80%-ийг эзэлж байна.
ХБӨ-өөс сэргийлэх боломжтой болохыг зарим орны туршлага харуулж байгаа бөгөөд хэрэв энэ талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол дараагийн 10 жилд энэхүү халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт 17%-иар нэмэгдэнэ гэж ДЭМБ тооцоолсон байна.
Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл нь хүн амын дунд халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулснаар хүн амын дундаж наслалт, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой билээ.
Энэхүү төслийн “Амьдралын зөв хэвшилд алхам алхамаар“ уриа бүхий “Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих” гурав дахь кампанит ажлын хүрээнд их дээд сургуулийн оюутнуудын дунд эрүүл зохистой хооллолт, тэдгээрт үйлчилдэг цайны газруудаас жижиг судалгаа авсны үндсэн дээр “Оюутнуудын эрүүл зохистой хоолны цэс (меню) сурталчлах” уулзалтыг зохион байгуулах гэж байна.
Хоёр. Зорилго
Гурав. Хугацаа
2012 оны 10 сарын 30 өдөр
Дөрөв. Уулзалт зохион байгуулах газар
төв байрны 203 тоот
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.