“Чингис” зочид буудлын усан бассейн нь 10-12 м урттай, 120 см-ийн гүнтэй тул эрүүл мэндээ анхаарахад болон эхлэн суралцагчидад тохиромжтой. Эрэгтэй групп мягмар, пүрэв гаригуудад 19 цагаас, бямба гаригт 14 цагаас орох бөгөөд 10 сарын 23-нд эхэлнэ. Эмэгтэй группүүд мягмар, пүрэв гаригуудад 17, 18 цагуудаас, бямба гаригт 15, 16 цагуудаас сонгон орох бөгөөд 10 сарын 23-нд эхэлнэ. Бассейнд хичээллэхэд цагаан хорхой, мазок, арьс өнгөний шинжилгээг заавал өгөх шаардлагатай. Шинжилгээг II эмнэлэгийн “Express” төвд ажлын өдрүүдэд 08-16 цагийн хооронд өгч болохоос гадна бусад эмнэлэгүүдэд өгөх боломжтой. Бассейнд хичээллэхдээ усны малгай, нүдний шил, усны хувцас /эмэгтэйчүүд битүү усны хувцас/, даавуун биш шаахай, бие угаах хэрэглэл бэлдэж ирнэ. Шинжилгээний бичиг, төлбөрийг 10 сарын 18-22 нд БТСТ-ийн багш М.Бат-Очир хураалгана уу.

НТС-БТСТ
Академик англи хэлний сургалт, зөвлөх үйлчилгээ
ЕДИНЫЙ ЭКЗАМЕН ПО РУССКОМУ ЯЗЫКУ ДЛЯ МАГИСТРАНТОВ МГУНТ
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д өгүүлэл хүлээн авна
Энэтхэг-Монголын соёлын өдөрлөгийн хүрээнд тоглолт зохион байгуулагдана
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв