Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль 2012-2013 оны хичээлийн жилийн магистрантур, докторантурын сургалтанд элсэлт авна. Магистрантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд 2012 оны 08 сарын 20-ноос 08 сарын 31-ны өдрүүдэд, докторантурт элсэх хүсэлтэй хүмүүсийг ШУТИС-ийн Төв байрны Магистрантур, докторантурын албаны 214 тоот өрөөнд 2012 оны 08 сарын 20-ноос 09 сарын 14-ний өдрүүдэд бүртгэнэ. |
|||
Магистрантурт элсэгчдээс компьютерийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр, докторантурт элсэгчдээс мэргэжлийн болон гадаад хэлний (орос, англи хэл) мэдлэгээр тус тус шалгалт авна. |
|||
Магистрантурт элсэн суралцах хүсэлтэй хүмүүс дараах материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд: |
|||
~ Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар |
|||
~ Бакалаврын дипломын баталгаажуулсан хуулбар |
|||
~ 3х4 харьцаатай цээж зураг (2 хувь) |
|||
~ Бүртгэлийн хураамж |
|||
Докторантурт суралцах хүсэлтэй хүмүүс дээрхээс гадна дараах материалыг нэмж бүрдүүлнэ. Үүнд: |
|||
~ Магистрын дипломын баталгаажуулсан хуулбар |
|||
~ Судалгааны ажлын агуулга чиглэл зорилгын талаар бичсэн товч реферат |
|||
Магистрантур, докторантурт суралцуулах мэргэжлийн чиглэлтэй www.must.edu.mn хаягаар танилцаж болно. |
|||
МАГИСТРАНТУР, ДОКТОРАНТУРЫН АЛБА |
|||
Манай хаяг: ШУТИС-ийн Төв байр Магистрантур, докторантурын алба 214 тоот өрөө |
|||
Харилцах утас: 322126 Web: http://www.must.edu.mn/ |
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга