ШУТИС-ийн Технологийн сангийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг дараах чиглэлээр зарлаж байна.
Төслийг боловсруулахдаа дор дурдсан материалыг бүрдүүлнэ:
1.Дараахь зүйлийг тусгасан төсөл, сэдэвт ажлын карт:
1.1. төслийн нэр;
1.2. хугацаа (эхлэх, дуусах он, сар);
1.3. захиалагч (дэвшүүлэгч);
1.4. гүйцэтгэгч;
1.6. нийт зардал (мян.төг);
1.7. удирдагчийн овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн
зэрэг, цол;
1.8. оролцогчдын овог, нэр, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн
зэрэг цол, төсөлд тэдний оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр
ажиллах гэх мэт).
2. Дор дурдсан бүтэц бүхий төслийн баримт бичиг:
2.1. зорилт, гүйцэтгэх үндэслэл, шаардлага;
2.2. эцсийн үр дүнгийн талаархи төсөөлөл, шинэлэг буюу дэвшилттэй тал;
2.3. эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;
2.4. үр дүнг шилжүүлэх, борлуулах, ашиглах боломж, төслийн өртгийг нөхөх
урьдчилсан тооцоо, хугацаа (бусдад худалдах, лицензийн гэрээгээр ашиглуулах, төсөл,
сэдэвт ажлыг санаачлагч өөртөө үлдээх гэх мэт);
2.5. өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа, захиалагчаас гаргах хөрөнгийн
хэмжээ, холбогдох бусад материал;
2.6. лаборатори, туршилтын бааз;
Төслийн саналыг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Эрдэм шинжилгээ, технологийн газарт (төв байрны 201 тоот өрөөнд) хүлээж авна.
Эрдэм шинжилгээ, технологийн газар
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.