ТЕНДЕРИЙН УРИЛГА
Тендер зарлах өдөр : 2012-03-30
Тендер шалгаруулалтын нэр : ШУТИС –ийн дотоод мэдээллийн урсгал зохион байгуулах төсөл.
Тендер шалгаруулалтын дугаар : ШУТИС.ЗТА-02/2012
Шинжлэх ухаан технологийн их сургууль нь “ШУТИС –ийн дотоод мэдээллийн урсгал зохион байгуулах төсөл”-ийн ажлийн гүйцэтгэгч сонгох нээлттэй тендерт эрх бүхий оролцогчдыг битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн бичиг баримтыг бичгээр хүсэлт гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200000/хоёр зуун мянган/ төгрөг эсвэл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг ШУТИС-Захиргаа Голомт банк 1102928177 тоот дансанд тушааж, тендерийн баримт бичгийг ажлын өдрийн 09.30-12.30, 14.30-17.30 цагт худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсвэл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Гадаадын итгээд тендер ирүүлэх эрхгүй.
Тендерийг 2012 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 16 цаг 30 минут-нд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Хаяг ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ
СБД-ийн 8-р хороо, бага тойруу – 34
ШУТИС –ийн хичээлийн төв байр 210 тоот өрөө
Утас : 318154, Факс : 318154
"Seeds for the future 2025” хөтөлбөрт оюутнуудыг урьж байна
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна
Докторын зэрэг хамгаална
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
Цайны газруудын түрээслэгчийг сонгон шалгаруулалтын урилга