![]()
"Азийн том хотуудын аюулгуй байдлын асуудал" Олон Улсын 11 дэх удаагийн симпозиумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2012 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах болсонтой холбогдуулан нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлаар эрдэмтэд, судлаачид, оюутнуудын дунд "Улаанбаатар-эруул, цэвэр, аюулгуй хот" эрдэм шинжилгээ, судалгааны ажлын уралдаан зарлаж байна.
Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн амьдрах болон хүрээлэн буй орчны аюулгүй байдал, хот байгуулалт, төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, асуудлыг шийдвэрлэх шинэ шийдэл боловсруулах, шинэлэг санал, санаачлага гаргаж тавихад оршино.
Уралдааныг дараах сэдвээр зохион явуулна. Үүнд:
2011 оны 12 дугаар сарын 1-нээс 2012 оны 5 дугаар сарын 1 хүртэл 5 сарын хугацаатай.
Зарлагдсан сэдвийн хүрээнд тодорхой асуудлын мөн чанарыг нээн илрүүлэх оновчтой үзүүлэлтээр судалгааг хийсэн байна. Судалгааны ажилд гадаадын тэргүүний арга ажиллагаа, загвар, техник технологи ашиглахыг урьтал болгохын хамт өөрийн шинэлэг санаа, санаачлага дэвшүүлсэн байх шаардлагатай.
Эрдэмтэн, судлаач:
1 дүгээр байр: 2 000 000 төгрөг
2 дугаар байр: 1 600 000 төгрөг
3 дугаар байр: 1 200 000 төгрөг
Тусгай байр-2: 600 000 төгрөг
Оюутан:
1 дүгээр байр: 1 000 000 төгрөг
2 дугаар байр: 800 000 төгрөг
3 дугаар байр: 800 000 төгрөг
Тусгай байр-2: 300 000 төгрөг
Нийслэлийн Хангарьд ордны 13-н давхарт, Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын 1303 тоот өрөө 324072, 312826 утсаар авч болно.
Гарааны компанийн төсөл бойжуулах “MUST START-UP 3.0” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Сансрын технологийн хэрэглээнд зориулсан хүний нөөцийн хөгжил (JFY2026) магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
International Workshop on the Application of Agricultural Robotics
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна