- Компьютерийн техник, менежментийн сургуулийн Маркетинг, үйлдвэрлэл,
- Механик инженерийн сургуулийн Аэро-гидро механик,
- Хүнсний инженер, биотехнологийн сургуулийн Хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийн Тэргүүлэх профессорын албан тушаалд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулна.
Нэр дэвшигч нь ШУТИС-ийн Тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Үүнд:
• Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
• Мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй
• Хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай
• Доктор(Ph.D), дэд профессороос доошгүй эрдмийн зэрэг, цолтой
• Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
• Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны өндөр соёлтой.
Дээрх болзлыг хангасан нэр дэвшигч 2012 оны 3 дугаар сарын 2-ны 18 цагаас өмнө дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Үүнд:
1. Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)
2. Боловсролын дипломууд
3. Бүтээлийн жагсаалт
4. Профессорын багийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр
5. Хувь хүний намтар
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.
Харилцах утас: 329411, 324600
ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.