Монголын оюутны холбооноос 2012 онд оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг спортын 10 төрлөөр зохион байгуулахаар болжээ. Оюутан, залуучуудыг биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, бие даан дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллүүлэх, биеийн тамир, спортод хандах хандлага, сонирхлыг өрнүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Дээрхи тэмцээнүүдийг БСШУЯ, Биеийн тамир, спортын газар, Монголын оюутны холбоо, Монголын оюутны спортын холбоо, Спортын холбоод, их дээд сургууль, коллежийн биеийн тамирын тэнхим, спортын клубуудтэй хамтран зохион байгуулах юм. Эдгээр тэмцээний салхийг хагалж энэ сарын 1-5-ны өдрүүдэд воллейболын тэмцээн болж байгаа бол ирэх сарын 9-10-нд гандбол, 9-13-нд жүдо, дөрөвдүгээр сарын 25-27-нд заалны хөл бөмбөг зэрэг тэмцээн болох юм байна.
Монголын мэдээ сонин
2012-02-03 №024/3365/
Шинжлэх Ухаан Технологийн номын сан
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв