Монгол улсад геологийн салбар хөгжиж, мэргэжлийн хэрэгцээ шаардлага өсөж байгаатай холбоотойгоор дээд боловсрол эзэмшсэн, өөр мэргэжилтэй хүмүүсийг 2.5 жилийн хугацаанд эчнээ хэлбэрээр сургаж, "Геологи" мэргэжлээр хөрвүүлэн мэргэшүүлж, бакалаврын диплом олгох эчнээ сургалтаа эхэлж байна.
Манай хамт олон Монгол хөрсөнд геологийн сургалт эрхэлсэн 50 илүү жилийн арвин туршлагатай. МУ-ын гавьяат багш Ж.Лхамсүрэн, Н.Батсүх, МУ-ын ШУ-ны гавьяат ажилтан О.Гэрэл, профессор Д.Чулуун, Ч.Минжин, Г.Ухнаа, П.Дугараа, Сэ.Мягмарсүрэн, Д.Бат-Өлзий нарын геологийн салбарын тэргүүлэгч профессорууд, өндөр хөгжилтэй орнуудад бэлтгэгдсэн залуу эрдэмтэн багш нар хичээл заана.
Бүртгэлийн хугацаа: 2011 оны 11 сарын 15 өдрийг дуустал
Бүртгүүлэх газар: ШУТИС-ийн төв байр, 1-315 тоот өрөө
Бүрдүүлэх бичиг баримт:
Иргэний үнэмлэх, баталгаат хуулбарын хамт
Бакалаврын диплом эх хувиараа, баталгаат хуулбарын хамт
Бүртгэлийн анкет
3х4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
Бүртгэлийн хураамж - 5000 төгрөг
Зөвхөн бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн элсэгчийг сонгон шалгаруулалтад оруулна.
Жич: Эчнээ сургалт нь өмнөх бакалаврын сургалтаараа үзэж судалсан дээд боловсролын суурь ухааны хичээлийг ШУТИС-ийн кредит дүйцүүлэн тооцох журмын дагуу дүйцүүлэн тооцсноор богино хугацаанд суралцаж төгсөх боломжтой юм.
Дээд боловсролын суурь ухааны хичээл бүрэн үзэж судлаагүй элсэгчид хичээлээ бүрэн үзэж судалсны дараа мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлдээ хамрагдана.
“ГЕОЛОГИ” МЭРГЭЖЛИЙН БАКАЛАВРЫН ЭЧНЭЭ СУРГАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
ГЕОЛОГИЧ (GEOLOGY, ГЕОЛОГИ) мэргэжлийн товч танилцуулгыг эндээс үзнэ үү
Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг хүсвэл:
ШУТИС, ГГТС, Геологийн салбарын доорх хаяг, утсаар холбогдоно уу.
|
|
Өрөө |
Утас |
|
Геологийн профессорын баг |
ШУТИС, Төв байр 1-223а |
324590 – дот.2216 |
|
Петрологи, Минералогийн профессорын баг |
ШУТИС, Төв байр 1-223 |
326425; 324590 – дот.2213 |
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.