ШУТИС-ийн Хэлний боловсролын сургуулийн 20 жилийн ойн ажлын хүрээнд “Хэрэглээний хэл шинжлэлийн онол практикийн асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 2012 оны нэгдүгээр сарын 19–ны өдөр тус сургуулийн Эрдмийн зөвлөл зохион байгуулна.
Эрдэм шинжилгээний хурал шинжлэх ухаан, технологийн төв номын сангийн байранд нэгдсэн хуралдаан, гурван салбар хураалдаантайгаар явагдана.
Нэгдүгээр салбар хуралдаан
Төрийн хэлний бодлого, төлөвлөлт
- Төрийн хэлний бодлого, хууль эрх зүйн орчин
- Нэр томьёоны бодлого, төлөвлөлт, стандарт
- Эх хэлний хэм хэмжээ, бичлэгийн стандарт
- Тользүй
- Монгол хэлний электрон сан г.м.
Хоёрдугаар салбар хуралдаан
Хэрэглээний хэл шинжлэлийн судалгааны чиг хандлага
- Компьютер хэл шинжлэлийн асуудал
- Корпус хэл шинжлэл
- Нийгэм хэл шинжлэл
- Аман ба бичгийн орчуулгын онол, дадлага
- Машины орчуулга г.м.
Гуравдугаар салбар хуралдаан
Гадаад хэл, орон, соёл судлал
- Гадаад хэл заах аргазүй
- Тусгай зориулалтын хэл заах аргазүй
- Их дээд сургуулийн гадаад хэлний бодлого, төлөвлөлт, хэрэгжилт
- Хэл- орон судлал, хэл- соёл судлал
- Гадаад хэлний сургалтад мэдээлэлийн техник,технологи ашиглах боломж г.м.
Илтгэлд тавих шаардлага:
- Илтгэлийн хэмжээ А4 цаасны 8 хүртэл нүүр хуудас байх ба хэвлэмэл эх болон файл хэлбэрээр и-мэйл илгээх бөгөөд файлыг зохиогчийн нэрийг латин үсгээр бичиж нэрлэнэ.
- Эхийг бичихдээ Word for Windows программ ашиглана
- Үсгийн фонд Times New Roman, үсгийн өндөр 12 pt, мөр хоорондын зай Single.
Холбоо барих утас: 321974, 99286569, 99159034
Имэйл хаяг: ganchimegdamba@yahoo.com. enkhbaatar_ts@ yahoo.com
Хурлын материалыг урьдчилан хэвлэх тул илтгэл, өгүүлийн эхийн файлыг 2012 оны 1 дүгээр сарын 05 дотор ganchimegdamba@yahoo.com enkhbaatar_ts@ yahoo.com хаягаар ирүүлнэ үү
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.