2011/12 оны хичээлийн жилийн “Намрын тэргүүн” шалгаруулах
Сагсан бөмбөгийн тэмцээний заавар
2011.10.24
Нэг. Тэмцээний зорилго
Уламжлалт тэмцээнээр оюутнуудыг багаар ажиллах чадварт сургах, спортыг амралтын дэглэмдээ оруулан идэвхитэй амрах хэвшил, дадлыг төлөвшүүлэх, сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах дадлага олгох, аварга баг тоглогчдыг тодруулан урамшуулах, шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахад оршино.
Хоёр. Тэмцээн зохион байгуулагдах хугацаа, журам
Тэмцээн 2011 оны 11-р сарын 7 - 11 -ны өдрүүдэд 15 цагаас,12-13 нд 9 цагаас ШУТИС-ийн хичээлийн төв байрны Спорт зааланд, 14ны 15 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Тэмцээнийг сонирхогчийн “Сагсан бөмбөгийн тэмцээний дүрэм”-ийн дагуу шүүн явуулна.
Гурав. Багийн бүрэлдэхүүн
Тэмцээнд бүрэлдэхүүн болон салбар сургуулиудын эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 тоглогч, нэг дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцох бөгөөд багийн тоглогчид нь тухайн сургуулийн үндсэн оюутан байх шаардлагатай. Гадны хүн тоглуусан нь тогтоогдвол тухайн багийг тэмцээнээс багаар нь хасна.
Дөрөв. Техникийн зөвлөгөөн
Техникийн зөвлөлгөөний хурал 2011 оны 11 сарын 03 өдрийн 16 цагаас ШУТИС-ийн Хурлын зааланд болно. Техникийн зөвлөгөөнд : багийн дасгалжуулагчаар ажиллах хүн багийн баталгаажсан мэдүүлгийг авч ирнэ. Багийн дасгалжуулагчаар ажиллах хүмүүст техникийн зөвөлгөөний дараа мэргэжлийн зөвлөгөө өгч эрхийн мандат олгоно.
Тав. Мэдүүлгийн загвар
|
№ |
Тоглогчдын овог, нэр |
Оюутны код |
Биеийн өндөр |
Хувийн дугаар |
Үүрэг |
Спортын зэрэг |
Эрүүл мэнд |
|
|
|
|
|
|
|
|
|
Зургаа. Тэмцээний шагнал
Тэмцээнд амжилттай оролцож эхний 3 байранд шалгарсан баг тоглогчдыг медаль, өргөмжлөлөөр, эрэгтэй, эмэгтэй “ шилдэг “ нэг нэг тоглогчдыг “цом”-оор, тусгай шагналаар нэг тамирчинг, байгууллагын дүнгээр тэргүүн байр эзэлсэн сургуулийг “ шилжин явах цом”-оор тус тус шагнаж урамшуулна.
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.