Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн нөхцөлд өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй, ажлын зав чөлөө багатай менежерүүд та бүхэнд олон улсад магадлан итгэмжлэгдсэн ӨАБНУ-ийн МАNCOSA сургуулийн Бизнесийн удирдлагын магистрын зэрэг /МВА/ авах бодит боломжийг олгож байна. Хөтөлбөрийн гол зорилго бол менежерүүдэд байгууллагын нэг хэсгүүдийг удирдах, шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх явдал юм.
Мөн Бизнесийн удирдлагын бакалаврын хөтөлбөр нь хямд зардлаар богино хугацаанд бакалаврын хоёр диплом авах боломжийг олгож байна /Зөвхөн ШУТИС-ийн оюутнуудад/
Дээрх хөтөлбөрүүд нь олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрт хамрагдах, удаан хугацаагаар ажил, бизнесээсээ алслагдан гадаад оронд явж өртөг зардал ихтэй суралцахгүйгээр мэргэжлээ дээшлүүлэх, өөрийн бизнес болон ажлыг эрхлэх явцдаа хөгжих, харьцангуй хямд төлбөртэйгээр суралцаж MBA, BBA зэрэг авах зэрэг давуу талуудтай юм.
Элсэгчдийн бүрдүүлэх материал:
Сургалтын арга, хэлбэр:
Сургалтын үндсэн хэлбэр нь зайн сургалт юм. Түүнчлэн үндсэн сургалтын хөтөлбөрөөс гадна суралцагчдад зөвлөгөө, мэдээлэл, бизнесийн англи хэлний мэдлэг дээшлүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэгч /ШУТИС-н КтМС/ байгууллага дээр танхимын сургалтыг долоо хоног бүрийн Бямба гарагт зохион байгуулна.
Сургалтын хугацаа:
2-3 жил /4-6 улирал/
Таныг болон танай хамт олныг бидний хэрэгжүүлж буй олон улсын хамтарсан хөтөлбөрт хамрагдан мэдлэг боловсролоо дээшлүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Та сонирхсон зүйлээ 99006696, 453380 утсаар мөн mba@must.edu.mn хандаж авна уу.
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.