Шинжлэх ухаан, технологийн их сургууль ба ЮНЕСКО-гийн Боловсрол дахь Мэдээллийн Технологийн Хүрээлэн хамтран 2011 оны 7 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд “Дээд боловсролын салбарт Мэдээлэл, харилцаа холбооны шинэ технологийг нэвтрүүлэх нь” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах гэж байна.
Тус хуралд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн, ЮНЕСКО-гийн Боловсрол дахь Мэдээллийн Технологийн Хүрээлэнгийн захирал Д.Бадарч, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал профессор А.Сингх, Францын Зайн сургалтын төвийн захирал Б.Корну, Английн Нээлттэй их сургуулийн дэд захирал Д.Нюбулд, Солонгосын их сургуулиудын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга, профессор Д.Хван, Хятадын Бээжингийн их сургуулийн профессор Ж.Ча, Японы Ахисан түвшиний их сургуулийн профессор Т.Кобояаси, Москвагийн Баумены техникийн их сургуулийн проректор С.Коршунов, Москвагийн эдийн засаг, статистик, информатикийн их сургуулийн проректор Ю.Телнов нарын зэрэг мэргэжилтнүүд, профессорууд ЮНЕСКО-гийн экспертүүд оролцож илтгэл тавих гэж байна. Мөн Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургууль болон бусад их дээд сургуулиудын профессор багш, судлаачид илтгэл тавьж оролцоно.
Хурлын дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөрийг http://www.must.edu.mn/eicthe2011/ сайтаас авч болно.
ШУТИС-ийн нийт Профессор багш, судлаачид болон оюутан суралцагчдыг тус хуралд өргөнөөр ирж оролцохыг урьж байна.
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.