Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон ШУТИС-ийн Солонгос дахь холбоо /MUSTAK/ хамтран “Мэдлэгт суурилсан үйлдвэрлэл-2011” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2011 оны 7 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Шинжлэх ухаан, технологийн их сурууль дээр зохион явуулах гэж байна. Тус хурлыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Москвагийн холбоо, мэдээллийн технологийн их сургууль, Тайваний үндэсний технологийн их сургууль зэрэг байгууллагууд дэмжиж, хамтран зохион байгуулж байна. Хуралд ШУТИС-аас гадаад орнуудад магистрантур, докторантурт суралцаж буй багш нар, ШУТИС-ийн болон бусад их сургуулийн судлаач багш нар, гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын судлаачид Өндөр технологи, Суурь шинжлэх ухаан, Үйлдвэрлэлийн технологи ба менежментийн чиглэлээр олон сонирхолтой илтгэл тавьж оролцоно.
Мөн тус хуралд ШУТИС-ийн ректор асан, ЮНЕСКО-гийн ОХУ дахь төлөөлөгч, доктор, профессор Д.Бадарч “Мэдээллийн зууны дээд боловсролын өөрчлөлт шинэчлэл” сэдвээр илтгэл тавьж оролцох юм.
Хурлын дэлгэрэнгүй мэдээлэл болон хөтөлбөрийг http://www.icki2011.org/ сайтаас авна уу.
ШУТИС-ийн нийт Профессор багш нар, судлаачид болон оюутан суралцагчдыг тус хуралд өргөнөөр ирж оролцохыг урьж байна.
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв