Дэлхийн түвшний ажлын соёлтой групп компани “М-Си-Эс”-д ажиллах боломж ШУТИС-ийн төгсөгч Танд нээлттэй байна. “М-Си-Эс” Группын ажилтан сонгон шалгаруулах II шат болох “Асуудал шийдвэрлэх чадварын тест”-ийн шалгалт 6 сарын 10-нд 15 цагаас ШУТИС-ийн Т /3-р/ байрны 305-д явагдана. Энэхүү шалгалтанд 2011 оны хаврын бүх төгсөгчид хамрагдах боломжтой. Уг шалгалтанд тэнцсэнээр ажил горилж буй төгсөгч сонгон шалгаруулалтын дараагийн шатанд орох эрхтэй болох бөгөөд тус Группын харьяа компаниудад өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой болох юм.
Ажилтан сонгон шалгаруулах үе шат:
М-Си-Эс Групп нь ажилтанг сонгон шалгаруулахдаа НЭЭЛТТЭЙ бодлого баримталдаг бөгөөд ямагт шинийг эрэлхийлэгч, багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвар бүхий хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байдаг.
I үе шат: Анкет бөглөх / Тухайн өдөр /06 сарын 10-нд/ анкет бөглөж болно./
II үе шат: Асуудал шийдвэрлэх чадварын тест авах /2011.06.10-ны 15:00, ШУТИС Т байр 305 тоот /
III үе шат: Эхний шатны ярилцлага /Тестийн шалгалтанд тэнцсэн болон сонирхол татахуйц ажил горилогчдыг ярилцлаганд урина/
IV үе шат : Дэлгэрэнгүй (мэргэжлийн) ярилцлага /Эхний ярилцлаганд тэнцсэн ажил горилогчдоос мэргэжлийн ур чадварын болон бусад ур чадваруудыг нь шалгана. (ярилцлага, нэмэлт даалгавар) /
V үе шат: Эцсийн шийдвэр гаргах үе шатууд багтана
Шалгуулагч шалгалтанд ирэхдээ:
1. Иргэний үнэмлэх, дүнгийн хуудас
2. Баллуур, харандаа, тооны машин
3. 6 сарын 10-ны 14.30-д ШУТИС-ийн Т байрны 305-д ирсэн байна.
Жич: Асуудал шийдвэрлэх чадварын тестийг шалгуулагчаас нэг удаа л авдаг учир дадлага тестийн дагуу сайтар бэлдэхийг санал болгож байна.
Шалгалтыг зохион байгуулагч:
“М-Си-Эс” Группын Хүний нөөцийн газар
ШУТИС. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Утас: 324085, 99295078
ШУТИС-ийн Төгсөгч таны ажиллах боломжтой “М-Си-Эс” Группын харьяа компаниуд
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.