БАГШ НАР АМЖИЛТАА VНЭЛVVЛЛЭЭ


    Ректорын зөвлөлийн 2007 оны 5-р сарын 1-ний хурлын өмнө ажил хөдөлмөртөө амжилт гаргасан багш нарт хvндэтгэл vзvvлж, шагнаж урамшууллаа. “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан  ЭХИС-ийн дэд профессор Д.Халзаад ШУТИС-ийн ректор Б.Дамдинсvрэн баяр хvргэж, цаашдынх нь ажил амьдралд амжилт хvсээд алд цэнхэр хадаг барьлаа. Мөн оюутан залуучуудын сагсан бөмбөгийн лигийн тэмцээнд ШУТИС-ийн багийг сайн бэлтгэн зохион байгуулж амжилт гаргасан Оюутны хөгжлийн төвийн ахлах багш О.Баатарзоригт, багш М.Амаржаргал нарыг “Ректорын нэрэмжитшагнал”-аар шагнасан юм. ШУТИС-ийн оюутны сагсан бөмбөгийн баг тамирчид сагсан бөмбөгийн оюутны лигт тvрvvлж, эрэгтэй, эмэгтэй багууд алтан медаль хvртсэн билээ.
Дашрамд сонирхуулахад оюутны сагсан бөмбөгийн лигийн 12 дахь удаагийн тэмцээн 2007 оны 02-р сарын 5-25-ны өдрvvдэд ШУТИС-ийн спорт зааланд зохиогдсон бөгөөд эрэгтэй 16 баг 4 бvсэд хуваагдаж, эмэгтэй 7 баг тойргоор тоглож 4-р сарын 25-нд Спортын төв ордонд шигшээ тоглолтоо хийсэн юм.ШУТИС-ийн “Акулууд” баг МСБХ-ны дээд лигийн хагас шигшээ тоглолтонд шалгаран тоглож байна. ”Акулууд”-даа амжилт хvсье.