Тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна
ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Геофизик геомэдээллийн,
Уул уурхайн инженерийн сургуулийн Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн, 
Уул уурхайн инженерийн сургуулийн Ашигт малтмалын бутлалт, боловсруулалтын,
Материалын технологийн сургуулийн Хатуу биеийн физик, нанотехнологийн профессорын багуудын Тэргүүлэх профессорын албан тушаалд ажиллах хүмүүсийг сонгон шалгаруулна. 
Нэр дэвшигч нь ШУТИС-ийн Тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vүнд:
Их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, эрдэм шинжилгээний ажлын зохих дадлага туршлагатай
Мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй
Хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлэх чадвартай
Доктор(Ph.D), дэд профессороос доошгvй эрдмийн зэрэг, цолтой
Дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой
Багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой. 
Дээрх болзлуудыг хангасан нэр дэвшигч дор дурдсан материалыг 2011 оны 5 дугаар сарын 23-25-ны єдрүүдэд Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Vүнд:
1. Биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу)
2. Боловсролын дипломууд
3. Бүтээлийн жагсаалт
4. Профессорын багийг хөгжүүлэх мєрийн хєтєлбєр
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.
Харилцах утас:  329411
 
ШУТИС-ийн Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар