Тайваны АSIA Их Сургууль нь магистр, докторын чиглэлээр олон улсад өрсөлдөхүйц мэргэжилтнүүдийг инженер техникийн ухаан, Эрүүл мэндийн шинжлэх ухаан, Компьютерийн шинжлэх ухаан, Эдийн засаг менежмент болон нийгмийн шинжлэх ухаан зэрэг салбаруудад тус тус бэлтгэн гаргаж байна. Тайваны АSIA Их Сургуулийн проректор доктор Чин Лиан Янг, мөн тус их сургуулийн Олон улсын Оюутан солилцооны Төвийн Захирал доктор Хан Хсиао нар ШУТИС-ийн оюутнуудтай уулзаж тус сургуулийн талаар болон оюутан элсүүлэн суралцуулах, тэтгэлэг олгох талаар ярилцлага хийнэ.
Иймд Тайваны АSIA Их Сургуульд суралцах хүсэлтэй төгсөх курсын оюутнууд, магистрант, докторантууд болон залуу багш нарыг өргөнөөр оролцохыг урьж байна.
Уулзалт ярилцлага 2011 оны 05 сарын 05-ны өдрийн 14.00-16.00 цагт КТМС-ийн 125 тоот өрөөнд буюу “Эрдэм шинжилгээний уншлагын танхим”-д болно.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ТЕХНОЛОГИ ИННОВАЦИЙН ГАЗАР
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв