Захирлын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна

Механик инженерийн сургууль, Эрчим хүчний инженерийн сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна.

Захирлын албан тушаалд нэр дэвшигч нь ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vvнд:

•    их, дээд сургуульд 10-аас доошгvй жил багшилсан, vvнээс 3-аас доошгvй жил дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тэргvvлэх профессор, тэнхмийн эрхлэгч зэрэг сургалт, эрдэм шинжилгээний албан тушаалд ажилласан туршлагатай;
•    доктор(Ph.D), дэд профессороос доошгvй зэрэг, цолтой;
•    дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой;
•    шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой, багаар ажиллах чадвартай.

ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах журмын 3.2 дугаар зvйлд заасан эрх бvхий нэр дэвшигч дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, vнэлгээний газарт 2011 оны 5 дугаар сарын 11-13-ны єдрvvдэд ирvvлнэ. Vvнд:

•    биеийн байцаалт (Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
•    иргэний vнэмлэх /хуулбарын хамт/
•    доктор, магистр, бакалаврын зэргийн диплом /эхээрээ/;
•    бүтээлийн жагсаалт;
•    ШУТИС-ийн Мастер тєлєвлєгєєг хэрэгжvvлэх хүрээнд тухайн сургуулийг хєгжүүлэх єєрийн мєрийн хєтєлбєр
•    нэгж, хамт олноос нэр дэвшүүлсэн бол хурлын протокол.

Нэр дэвшигч 2011 оны 5 дугаар сарын 18-ны єдөр Захирлын албан тушаалд нэр дэвшvvлэх, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах комиссын ярилцлагад орно.
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн бvрэлдэхvvн сургуулийн захирлыг сонгон шалгаруулах журам”-тай танилцах боломжтой.

Харилцах утас:  329411

Захиргаа, хяналт шинжилгээ, vнэлгээний газар