Гадаад орнуудын их, дээд сургуулиудад тэтгэлэгт хамрагдан, vнэ төлбөргvй суралцах боломж байна.

Америкт vнэ төлбөргvй суралцаж болно.
Олон улсын “IDEA” байгууллага болон Глобал удирдагч сангаас “Боловсролтой монгол хvн “ “Challenge”  тэтгэлэгт хөтөлбөрөө танилцуулж байна.  Уг тэтгэлэгт хамрагдсанаар  сургалтын төлбөрөөс 50-100 хувь чөлөөлөгдөх боломж бий гэнэ.
 Тэтгэлэг дотроо гурван төрөл. Эхнийх нь спорт сонирхогч залууст илvv хамаатай. АНУ-ын 70 гаруй их, дээд сургууль, коллежийн дунд болдог спортын өдөрлөгт оролцож, амжилт гаргасан тохиолдолд хvссэн сургуульдаа vнэ төлбөргvй суралцах vvд нээгдэх юм.
 Удаах нь бакалаврын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр. Уг хөтөлбөрт оролцогчдын оюуны чадавх, олон нийтийн идэвх, багаар ажиллах чадвар зэргийг vндэслэн шалгаруулах аж.
 Харин магистрын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр тус улсын Калифорни, Флорида, Жоржи, Канзас, Техас зэрэг мужийн 100 гаруй их, дээд сургууль, коллежийг хамарч буй ажээ.  Эдгээр сургууль оюутнууддаа жил бvр 17-30 мянган ам. долларын тэтгэлэг олгодог гэнэ.

Солонгос сургуулиуд гадаад оюутнуудад 50-70 хувийн тэтгэлэг олгодог.
“Солонгост суралцацгаая-2007” vзэсгэлэн яармаг боллоо. БНСУ-ын Боловсрол, хvний нөөцийн хөгжлийн яамны харъяа Олон улсын боловсролын хөгжлийг дэмжих хvрээлэнгээс манай улсад гурав дахь жилээ зохион байгуулж буй уг vзэсгэлэнд Солонгосын Гёнги, Ханян, Vсонг, Чунчон, Сөvлийн гэсэн 23 их дээд сургууль, коллеж оролцож танилцуулага хийж, зөвлөгөө өглөө. Дээд сургуулийн талаарх мэдээллийг www.studyinkorea.go.kr сайт, Төвлөрсөн номын сан Тогтмол хэвлэлийн уншлагын танхим,  “Зууны мэдээ” 2007.04.30 ¹ 104 дугаараас
- Гадаад оюутнуудад зориулсан хөтөлбөрvvд
- Солонгост суралцахын зэрэгцээ ажиллаж болохуу
- Солонгост суралцах оюутны зардал гэм мэт…дэлгэрэнгvй мэдээллvvдийг аваарай.

Та францын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хvсэлтэй бол
Францад сурах хvсэлтэй гадаадын оюутнууд Францын Засгийн газар болон бусад байгууллагаас олгодог тэтгэлэгт хамрагдах боломжтой юм. Тэтгэлэгт хамрагдахыг хvсвэл нэр дэвшигч хvсэлтээ Францын Элчин сайдын яаманд гаргана.
-Тvр оршин суух vнэмлэх авахын тулд
- Дадлагын хугацааны тэтгэлэг
- Францад суралцахаар явж буй бол
Дэлгэрэнгvй мэдээллийг Төвлөрсөн номын сан Тогтмол хэвлэлийн уншлагын танхим, “Зууны мэдээ”  2007.04.30 ¹ 104 дугаараас vзэж болно.

Төвлөрсөн номын сан Ж.Баатарсvрэн