“ПЕТРОВИС-ИРЭЭДҮЙ” ОЮУТНЫ
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: Жил бүрийн 4-8-р саруудад
2011 оны 5-р сарын 1 хүртэл оюутнуудын материал хүлээн авна.
Зорилго: Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад суралцах үедээ ирээдүйд ажлаар хангагдах баталгааг дээшлүүлэх ховор боломжийг олгоно. Үүнд:
- Дадлага хийх бололцоо олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ /цалинтай дадлага хийлгэх, шалгарсан шилдэг оюутны сургалтын төлбөрийг хариуцах зэргээр/
- Өөрийн чадварыг нээн илрүүлж, бусдад илэрхийлэх, таниулах боломж олгоно
- Ажлын гарааг эхлүүлж, ажиллах арга барил эзэмшүүлнэ
- Багаар ажиллаж сурах, хөдөлмөрийн хамт олонд дасан зохицох эхний алхам болно
Шалгаруулалтын үе шат:
I – Хөтөлбөрт оролцох эрх олгох /шалгалт, ярилцлага/
II- Тэтгэлэг олгох шалгаруулалт /дадлага, тайланг дүгнэх/
Тавигдах шаардлага:
Их дээд сургуулийн өдрийн ангийн I-III дамжааны оюутан байх
Оюутны үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх
Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх. Мэргэжлийн чиглэлүүд:
- Нефтийн хадгалалт, тээвэрлэлт, сав тоног төхөөрөмж, байгууламжийн инженер
- Нефтийн боловсруулалт, хими технологи
- Эдийн засаг
- Санхүү, нягтлан бодох бүртгэл
- Бизнесийн удирдлага, маркетинг, менежмент
- Мэдээллийн технологи, программ хангамж
- Цахилгаан, автоматжуулалт болон электроник инженер
Бусад өөр байгууллагын болон ижил төстэй тэтгэлэгт /үүнд төрийн сангийн зээл/ хамрагдаагүй байх, энэ талаар сургуулиас баталгаажуулж тодорхойлсон байх, дараахь тохиолдолд энэ хөтөлбөрт хамрагдахыг зөвшөөрнө: манай хөтөлбөрт урд нь хамрагдаж байсан эсвэл төрийн сангийн зардлаар сурч байгаа
Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн, харилцааны болон биеэ авч явах соёлтой, багаар ажиллах, бусдыг сонсох чадвартай
Эх хэлний /бичгийн хэл/ болон мэдээлэл харилцааны технологийг ашиглах зохих чадвар эзэмшсэн байх
Бүрдүүлэх материал:
Холбоо барих: Петровис ХХК-ий Захиргаа, Хүний нөөцийн газар.
Утас: 310935, 330505, 327051. Факс:327288
Web site: www.petrovis.mn
e-mail: hr_NIC@petrovis.net
Тэтгэлэгтэй холбоотой материалыг Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв дээр авч байна. ШУТИС-ийн Т байрны 306 тоот Утас: 324085
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.