“ПЕТРОВИС-ИРЭЭДҮЙ” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Хөтөлбөрийн хэрэгжих хугацаа: Жил бүрийн 4-8-р саруудад

2011 оны 5-р сарын 1 хүртэл оюутнуудын материал хүлээн авна.

 Зорилго: Энэхүү хөтөлбөр нь оюутнуудад суралцах үедээ ирээдүйд ажлаар хангагдах баталгааг дээшлүүлэх ховор боломжийг олгоно. Үүнд:

-        Дадлага хийх бололцоо олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ /цалинтай дадлага хийлгэх, шалгарсан шилдэг оюутны сургалтын төлбөрийг хариуцах зэргээр/

-        Өөрийн чадварыг нээн илрүүлж, бусдад илэрхийлэх, таниулах боломж олгоно

-        Ажлын гарааг эхлүүлж, ажиллах арга барил эзэмшүүлнэ

-        Багаар ажиллаж сурах, хөдөлмөрийн хамт олонд дасан зохицох эхний алхам болно

Шалгаруулалтын үе шат:

               I – Хөтөлбөрт оролцох эрх олгох /шалгалт, ярилцлага/

            II- Тэтгэлэг олгох шалгаруулалт /дадлага, тайланг дүгнэх/

 

Тавигдах шаардлага: 

Их дээд сургуулийн өдрийн ангийн I-III дамжааны оюутан байх

Оюутны үнэлгээний голч дүн 3.0-аас дээш байх

Суралцаж буй мэргэжлээрээ цаашид үргэлжлүүлэн суралцах болон ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй байх.  Мэргэжлийн чиглэлүүд:

-   Нефтийн хадгалалт, тээвэрлэлт, сав тоног төхөөрөмж, байгууламжийн инженер

-   Нефтийн боловсруулалт, хими технологи

-   Эдийн засаг

-   Санхүү, нягтлан бодох бүртгэл

-   Бизнесийн удирдлага, маркетинг, менежмент

-   Мэдээллийн технологи, программ хангамж

-   Цахилгаан, автоматжуулалт болон  электроник инженер

Бусад өөр байгууллагын болон ижил төстэй тэтгэлэгт /үүнд төрийн сангийн зээл/ хамрагдаагүй байх, энэ талаар сургуулиас баталгаажуулж тодорхойлсон байх, дараахь тохиолдолд энэ хөтөлбөрт хамрагдахыг зөвшөөрнө: манай хөтөлбөрт урд нь хамрагдаж байсан эсвэл төрийн сангийн зардлаар сурч байгаа

Зан төлөв болон ёс суртахууны хувьд төлөвшсөн, харилцааны болон биеэ авч явах соёлтой, багаар ажиллах, бусдыг сонсох чадвартай

Эх хэлний /бичгийн хэл/ болон мэдээлэл харилцааны технологийг ашиглах зохих чадвар эзэмшсэн байх

Бүрдүүлэх материал: 

  • Өргөдлийн маягт бөглөсөн байх /манай вэб сайтад тавигдсан анкетын маягтын дагуу/
  • 2 хувь цээж зураг /3*4/
  • Сурлагын дүн ба сургалтын төлбөрийн талаар сургуулийн тодорхойлолт
  • Эссе /эзэмшиж буй мэргэжил, ажил амьдралынхаа зорилго, тэтгэлэгт хамрагдах ач холбогдол, давуу талын талаар 1000 үгэнд багтаан бичих/
  • Ар гэрийн байдал болон өөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн хувийн өргөдөл
  • Оршин сууж буй хорооноос гэр бүлийн талаарх тодорхойлолт
  • Бусад гавьяа шагнал

Холбоо барих: Петровис ХХК-ий Захиргаа, Хүний нөөцийн газар.

                  Утас: 310935, 330505, 327051. Факс:327288

Web site: www.petrovis.mn                                

e-mail: hr_NIC@petrovis.net

Тэтгэлэгтэй холбоотой материалыг ОХЭДТ дээр авч байна.    ШУТИС-ийн Т байрны 306 тоот  Утас: 324085