“Архигүй Монгол” Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжих, “Аюулгүй амар тайван орчин” аяны хүрээнд Хууль зүй дотоод хэргийн яам, “My Club” ТББ хамтран зохион байгуулж буй “Green Party” буюу архи, тамхигүй баасан гарагийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын удирдамж
2011.03.24
Үндэслэл
Орчин үеийн заслуусын архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ нь нийгмийн уур амьсгалд сөргөөр нөлөөлж эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаа алдах, хүчирхийлэл, гэр бүл салалт, гэмт хэрэгт холбогдох зэрэг монгол улсын иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа. “Архигүй Монгол” Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж, ирээдүйг бүтээгч залуусын ухамсарт эергээр нөлөөлөх эрүүл, аюулгүй үдэшлэг зохион байгуулах
Зорилго
Эрүүл, эерэг амьдралын хэв маягыг сурталчилах, залуусын ухамсарт архи, тамхи, мансууруулах бодисгүйгээр баярлаж болдгийг таниулах, аюулгүй, амар амгалан орчин аяны хүрээнд нэгдэх иргэд, албан байгууллагуудыг холбох
Үйл ажиллагааны чиглэл
Архи, тамхигүй үдэшлэг, цэнгээн хэрхэн зохиох талаар үлгэрлэх, согтууруулах ундааны төрлийг орлуулах бүтээгдэхүүн болон зохистой уух соёлыг сурталчилан таниулах, хөгжмийн гайхамшигт мэдрэмжийг мэдрүүлэх “Green Party”-г зохион байгуулах
Хамрах хүрээ
Эрүүл, аюулгүй амар тайван амьдралын хэв маягийг эрхэмлэгч хүн бүрт
Хугацаа
“Metropolis”-д 2011 оны 4 сарын 1 өдрийн 21 цагт
Санхүүжилт
Эрүүл мэндийг дэмжих сангийн Б хэсгийн 3.5 дугаар заалт
Ажиллах бүрэлдэхүүн
ХЗДХЯ, ЭМДС, My Club
Үр дүн
Орчин үеийн монгол залуучуудын шинэ төрх, амьдралын эрүүл, эерэг хэв маягийг дэмжих эерэг хандлага бий болно. “Аюулгүй, амар амгалан орчин” аяны хүрээнд нэгдэх иргэд, албан байгууллагуудын тоо нэмэгдэнэ.
Уриа
Эрүүл мэдрэмж, Эерэг өөрчлөлт
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.