“Их дээд сургуулиудын Хүмүүнлэг, суурь эрдмийн хичээлийн семинар, бие даалтыг удирдах нь” сургалт, санал солилцох семинар

Хүндэтгэх шалтгааны улмаас 2011 оны 3-р сарын 26-ны шалгалт хойшилж 2011 оны 4-р сарын 02-нд болох болсон тул бүртгүүлсэн багш нараасаа хүлцэл өчье.
            Их дээд сургууль дахь мэргэжлийн ангиудад дээд боловсролын суурь эрдмийн хичээл болох Монгол улсын түүх, Гүн ухаан, Гоо зүй, Ёс зүй, Улс төр судлал, Эдийн засаг, Гадаад хэл  зэрэг хүмүүнлэгийн хичээлүүдийн ач холбогдол улам их болж байгааг БСШУЯ, Их дээд сургуулиудын удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд бүгд хүлээн зөвшөөрч байна. Их дээд сургуулиудын хүмүүнлэгийн салбарын эдгээр хичээл нь дээд боловсрол, мэргэжил эзэмшиж байгаа өнөөдрийн оюутан залуусын Эх оронч үзлийг төлөвшүүлж, өнөөгийн нийгэм болон ертөнцийг үзэх үзлээ өөрийн байр сууринаас илэрхийлэх суурь мэдлэгийг өгөх, бие хүн болж төлөвших зэрэг олон талын том нөлөөлөл өгдгөөрөө ач холбогдол өндөртэй хичээлүүд юм. Энэ хичээлүүдийн семинар нь лекцээсээ илүү ач холбогдолтой бөгөөд оюутнууд семинарыг цаг дээрээ тухайн хичээлийн мэдлэгээр дамжуулан багаар ажиллах, илтгэх, бичих, унших, мэдээлэл цуглуулах, өөрийгөө илэрхийлэх зэрэг олон чадварыг хамт эзэмших ач холбогдолтой байдаг. Иймд Их дээд сургуулиудад сурган заах арга зүйн судалгаа хийдэг, их дээд сургуулиудын эрдэмтэн багш, нарын дунд “Их дээд сургуулиудын Хүмүүнлэг, суурь эрдмийн хичээлийн семинар, бие даалтыг удирдах нь” сургалт, санал солилцох семинарыг 2011 оны 4-р сарын 02-нд ШУТИС-ын Блог 404 өрөөнд зохион байгуулах гэж байна. Энэ сургалт, санал солилцох семинар нь Их дээд сургуулиудын семинарын хичээл өнөөгийн бодит байдалд хэрхэн нийцэж байгаа, Семинарын хичээлийн заах арга зүй, хөтөлбөр хэрхэн шинэчлэгдэж байгаа, орчин үеийн шинжлэх ухаан, мэдээллийн технологийн ололт амжилтыг хэрхэн хэрэглэж байгаа талаар тодорхой сэдвүүд хэлэлцүүлж багш нар семинарын хичээлдээ шинэ мэдээлэл, заах арга зүй эзэмших, санал солилцох нөхцлийг бүрдүүлэх зорилгыг агуулж байгаа болно.

“Их дээд сургуулиудын Хүмүүнлэг, суурь эрдмийн хичээлийн семинар, бие даалтыг удирдах нь” сургалт, санал солилцох семинарын хөтөлбөр

Семинарын хөтөлбөр

Цаг

Удирдах хүн

1

Бүртгэл.

10.00-10.10.

 

2

Нүүр хагарах – Танилцах, баг болох

10.10-10.30

 

3

Бүтээлч сэтгэлгээний семинарын заах арга зүй: Семинарын хичээл явуулах: Баг тус бүрээс санал авч нэг хичээлийн ямар ч сэдвээр хамаагүй семинарын хичээл явуулна.

 

10.30-11.30

 

Зохион байгуулах баг

4

Семинарын хичээлийн задлан шинэчилгээ: Тус хичээлд Бүтээлч сэтгэлгээний ямар арга зүй явуулсан, Семинарын хичээлийн шинэчлэлийн зорилго, ач холбогдол.

 

 

11.30-12.30

 

Д. Сэрдарам

5

Өдрийн хоол

12.30-13.00

 

 Зохион байгуулах хэсэг

6

Багуудын ажилласан кейстай танилцах

13.00-13.40

7

Семинарын дүгнэлт – Чөлөөт ярилцлага

13.40-14.40

8

Семинарын хаалт

14.40-14.50

 Сургалт, санал солилцох семинарт оролцохыг хүсэж буй багш нар  kiki_85on@yahoo.com хаягаар бүртгүүлнэ. Жич: Ямар ч сургуулийн багш нар хамрагдаж болно. НТС-ийн сургуулиас өөр багш нар ТАКС – 5000₮

Жич: Сургалтанд суухыг хүссэн багш нар заавал дээрх хаягаар бүртгүүлнэ үү ?

Утас: 88008143, 99263204