Их, дээд сургуулийн хүнс, хоол, биотехнологийн инженерийн салбарын оюутнуудын дунд “Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын улсын анхдугаар олимпиадыг ШУТИС-ийн Хүнсний Инженер Биотехнологийн Сургууль зохион байгуулах гэж байна.
“Процесс, аппарат”-ын шинжлэх ухааны хүрээнд түүхий эд боловсруулах, үйлдвэрлэл явуулах машин аппарат дах физик-химийн процессийг математикийн болон бусад загвар ашиглан судалдаг онцлогтой.
“Хүнс үйлдвэрлэлийн процесс аппарат”-ын улсын анхдугаар олимпиад нь 2 шатаар явагдана. 1-р шатанд тухайн сургуульд суралцаж байгаа, процесс аппаратын хичээл үзсэн, үзэж байгаа оюутнууд оролцоно. 1-р шатны олимпиадыг тухайн сургууль 2011 оны 4-р сарын 15-ны дотор хариуцан явуулах ба 1-р шатнаас шалгарсан оюутнууд 2-р шатны олимпиадад оролцоно.
2-р шатны буюу Хүнс үйлдвэрлэлийн Процесс аппаратын Улсын анхдугаар олимпиад нь 2011 оны 4 дүгээр сарын 23-ны бямба гарагийн 10.00 цагт ШУТИС-д болно.
Олимпиадын байр:
I байр- 1оюутан
II байр- 1оюутан
III байр- 1оюутан
Тусгай шагналт байр- 3 оюутан
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар авч болно.
Е-mail: proapp_must@yahoo.com,
Өрөө: ШУТИС 1-110, 1-112 тоот
Утас: 324590-2615, 324590-2614; 99156378
ШУТИС-ийн оюутны III байранд оюутан хүлээн авах цахим бүртгэл явагдана
“БИЗНЕСИЙН ТЕХНОЛОГИ” Эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
Багшлах эрх олгох сургалт
Докторын зэрэг хамгаална
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв