Монгол Сурагчдын Харшийн сүлд модны наадам

Монголын Сурагчдын Холбоо, ХТГ, UBS, SBN, NTV, Сурагчдын нэгдсэн зөвлөл, Сурагчдад ээлтэй төвтэй хамтран 2010 оны Оны Тэргүүний сурагчдын харшийн сүлд модны наадмыг зохион байгуулахаар боллоо.
    Энэхүү Харшийн сүлд модны наадамд нэр хүндтэй дуучид, хошин шогийн жүжигчид, олны танил хамтлагууд оролцохоос гадна, “Оны Хүүхдэд Ээлтэй шилдэг байгууллага”, “Оны Шилдэг Сурагч”-ийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран шагнаж урамшуулж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилан таниулах болно
Монгол Сурагчдын Харшийн сүлд модны наадамд
Тухайн байгууллагын ажилчдын нийт хүүхдүүдийг энэхүү наадамд оролцох боломжийг олгож байна.
1.    Оролцогч сурагч бүр харшийн сүлд модны наадмын бэлэг
2.    Ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит хөнгөлөлтийн ваучер 90 хувь хүртэл
3.    “Оны шилдэг сурагч” алтан медаль, батламж /Төрийн болон төрийн бус байгууллагын нэрэмжит шагнал/
4.    Монголын Сурагчдын Холбооны “Оны онцлох гишүүний үнэмлэх” олгох ба олон сонирхолтой, хөгжилтэй баяр хөөрөөр дүүрэн мөчүүдийг бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Харшийн сүлд модны наадмын урилга нь 12000 төгрөг бөгөөд энэхүү үнэнд дээр дурдагдсан бүх зүйл багтсан болно. /Бэлэг, Алтан медаль, Батламж, үзвэр гэх мэт/

Хаана: Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвд 2010.12.18-нд болно.

Энэхүү үйл ажиллагаанд оролцсон сурагч бүр улсын хэмжээнд зохиогдож буй томоохон харшийн сүлд модны наадамд оролцож байгаа юм.