Дүрслэх геометрийн Онлайн АХА- нь оюутан хичээлийн агуулгыг гүнзгийрүүлэн судлах шинэ эх материалтай болох, сургалтын агуулга, аргазүй, технологийг боловсронгуй болгох, сургалтанд цахим сургалтыг нэвтрүүлэх, оюутан, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдлэг чадвартай оюутнуудыг сонгон шалгаруулж урамшуулах зорилготой юм.
“Дүрслэх геометр” хичээлийг одоо судалж буй оюутнуудыг Онлайн АХА-д оролцуулж шалгаруулна. Онлайн АХА-г eSurgalt.mn веб сайт, Сургалтын Технологи Шинэчлэл Сан, Цахим Сургалтын Үндэсний Төв, ШУТИС-ийн ИЗБ, Монголын Зурагзүйн Боловсролын Нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.
Онлайн АХА-г хоёр үе шаттай явуулах бөгөөд I үе шатанд Дүрслэх геометр хичээлийг судлаж байгаа аль ч их, дээд сургуулийн оюутан сурагч оролцож болно.
Эхний үе шат www.esurgalt.mn веб сайтаар явагдана. Эхний үе шат 2010 оны 11-р сарын 25-наас мөн оны 12-р сарын 10- ны өдөр хүртэл хугацаанд онлайнаар нээлттэй явагдана. Эхний үе шатаас 50 оюутан шалгаруулах бөгөөд шалгаруулалтын дүнг 12-р сарын 11-ний өдөр www.esurgalt.mn Веб сайтын “АХА мэдээлэл” хуудсаар гаргана.
Онлайн АХА-гын хоёрдугаар үе шатыг offline хэлбэрээр танхимын дотоод сүлжээ ашиглаж зохион байгуулна. Зохион байгуулах хугацаа болон оролцох оюутны мэдээлэл мөн www.esurgalt.mn Веб сайтын АХА мэдээлэл хуудсанд тавина.
ШУТИС-ийн Оюутнууддаа өргөнөөр оролцож өндөр амжилт гаргахыг хүсье
Инженерийн зурагзүйн профессорын баг
2010-XI-16.
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв