Монгол улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “БИЗНЕСЭЭ ЭХЭЛ, БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛ” хөтөлбөрийг 2003 оноос амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Өнөөдөр бизнес эрхлэгчдэд үйлчилгээ үзүүлж байгаа бизнес инкубатор, бизнесийн хөгжлийг дэмжих төвүүдийн үйл ажиллагааны нэг үндсэн тулгуур нь “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөр болж байна. ОУХБ-ын зөвлөмж, хүсэлтийн дагуу төслийн албан ёсны хэрэгжүүлэгчээр сонгогдсон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран “Бизнесээ Эхэл” сургалтыг явуулж байна. Бизнесээ амжилттай эрхлэхийг хүсэж буй оюутан залуусаа дэмжин сургалтаа үнэ төлбөргүй явуулж байгаа бөгөөд сургалтанд сууснаар уг хөтөлбөрийн үнэмлэхтэй болох юм. Энэ нь оюутан таны бизнесийн эхлэл байх болно.
Сургалт хэзээ эхлэх: 2010 оны 12 сарын 10,11,12-нд Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд явагдана.
Сургалтанд хамрагдах оюутны тоо: 25-30
Сургалтын зорилтот бүлэг: 3, 4 курс
Сургалтын бүртгэл: ОХЭДТөв /ШУТИС Т-байр 306-д /,must.careercounsel@gmail.com хаягаар хүсэлтээ явуулж болно.
Сургалтын төлбөр: Төлбөргүй
Сургалт хаана явагдах: ОХЭДТөвийн байранд /ШУТИС -Т байр 305 /
Бусад : Сургалтын хэрэглэгдэхүүн болон бусад зүйлээр хангана.
Сургалтын хөтөлбөрийг үзэхийг хүсвэл эндээс авна уу
Оюутан залуус та бүхнийг урьж байна.

ШУТИС.Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Утас: 324085 / 1045
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв