Олон Улсын Нөөцийн Үнэлгээний шилдэг туршлага Семинарт урьж байна

Олон Улсын Геологи Уул Уурхайн Консалтинг,

Программ хангамжийн компани

Майкромайн Монгол ХХКомпаниас, Монгол Улсын Эрдэс Баялаг Эрчим Хүчний  Яам, Ашигт Малтмалын  Газар,  Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Геологи Газрын Тосны Сургуультай хамтран зохион байгуулна.
Семинарт Майкромайн Компани Консалтингийн (MICROMINE) мэргэжилтнүүд болон
 н.Мохан Серисвастава (MR. MOHAN SRIVASTAVA Олон улсад нэр хүндтэй нөөцийн үнэлгээний мэрэгжилтэн) болон Жонс Ланг Ласалле Саллеманс (JONES LANG LASALLE SALLMANNS) үнэлгээний компани оролцоно.

Зорилго: Онол болон Монголд хэрэгжүүлсэн бодит төслийн жишээн дээр   (металлын болон нүүрсний орд) олон улсын стандартын дагуу нөөцийн үнэлгээний өгөгдлийг бэлтгэх, ордын нөөцийг тооцоолох дэлхийн шилдэг туршлага, орд газрын баялаг нөөцөөс, ашиглалтын нөөцийг шилжүүлэн тооцоолох ажлуудын техник аргачлалын тухай.
Гонг Конгийн хөрөнгийн бирж дээр тавигддаг шаардлагын дагуу эрдэсийн төсөл дээр хийгддэг төслийн санхүүгийн загварчлал, түүний үр дүн,  төслийн бүрэн үнэлгээ хийх талаар тус тус мэдээлэл өгөх болно.

Огноо: 2010 оны 11-р сарын 18 болон 19-ны өдрүүдэд
Зохион байгуулах газар: Чингис Хаан Зочид Буудал, Токиогийн гудамж -10, Улаанбаатар хот


Хөтөлбөр:

•    Нөөцийн үнэлгээний үе шатанд Компани хэрхэн төсөл ба төслийн өгөгдлийг бэлтгэх ёстой вэ?  Майкромайн Компани
•    Нөөцийн үнэлгээний дэлхийн шилдэг туршлага  - Онолын үүднээс. н. Мохан Серисвастава         
•    Нөөцийн үнэлгээний дэлхийн шилдэг туршлага  - Бодит төслийн жишээн дээр н. Мохан Серисвастава
•    3 хэмжээст загварчлалын онол ба туршлага.  геологийн загварчлал, биетийн огтлолцол, гадаргуй, торон загварчлал. Домейн ба түүний зорилго. Майкромайн Компани
•    Нүүрс: Өгөгдөл бэлтгэх, Хайгуулын процедур. Нүүрсний ордын нөөцийн тооцоог хийх,  түүнийг тайлагнах  н. Мохан Серисвастава ба Майкромайн компани
•    Баялаг Нөөцийг, Ашиглалтын Нөөцрүү шилжүүлэн тооцох. Майкромайн Компани
•    Тооцооны үр дүнг Олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх Майкромайн Компани
•    Уул уурхайн төслийн санхүүгийн загварчлал JLLC
•    Гонг Конгийн хөрөнгийн бирж дээр тавигддаг шаардлагын дагуу Төслийн үнэлгээ болон хувьцаа гаргахад техникийн тайланг хэрхэн ашиглах тухай JLLC

Холбоо барих
Майкромайн Монгол ХХК
Утас : 976 7011 3889,  99906363,  99857010
Факс  976 7012 3889
Э-шуудан:  eganbat@micromine.com; jboldsaikhan@micromine.com  
Хаяг:  Сан бизнесс төв, 401 тоот
Ерөнхий сайд Амарын гудамж -29, СБД, 5-р хороо,
Ш,х – 49/521