“Ажил мэргэжлийн сонирхолын клуб”-д урьж байна.

“Ажил мэргэжлийн сонирхолын клуб”-д урьж байна.  

Сонирхлоороо нэгдэж орлогоо нэмэгдүүлцгээе! - Оюутан та ямар ажил хийж чадах вэ ?

НХХЯ, БСШУЯамнаас хамтран оюутнуудыг цагийн болон байнгын ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын дэд хөтөлбөр”-ийн үндсэн дээр ШУТИС дээр Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг байгуулан 2 дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс энэ удаа  нийт оюутнуудын дунд “Ажил мэргэжлийн сонирхолын  баг, клуб”-ыг байгуулж байна. 

Зорилго: Оюутнуудыг  санхүүгийн хувьд өөрийн хэрэгцээгээ тодорхой хэмжээнд хангахуйц болгох, цаашид ажлын туршлага, хөдөлмөрийн харилцааны ур чадвар, төлөвшлийг бий болгох, биеэ дайчлан ажиллах дадал, хэвшлийг нийт оюутнуудад хэвшүүлэх

“Ажил мэргэжлийн сонирхолын баг, клуб”-ын ажиллах зарчим

 “Ажил мэргэжлийн сонирхолын баг, клуб”- ын үндсэн зарчим нь оюутнууд сонирхолынхоо дагуу өөрсдийн хийж чадах  ажлаараа баг клуб болон хамтран ажиллаж орлогыг бий болгох  зарчим дээр тулгуурлана. Баг, клубын гишүүдийн тоонд хязгаарлалт байхгүй ба гишүүд нь  мэргэжлийн дагуу болон мэргэжлийн бус цагийн ажилд хамрагдаж өөртөө  орлогыг бий болгох хүсэл эрмэлзлэлтэй байх нь чухал.

Төв нь “Ажил мэргэжлийн сонирхолын баг, клуб”-ыг супервайзорын буюу үйл ажиллагааны  дараах дэмжлэгээр хангаж ажиллана.

-        “Ажил мэргэжлийн сонирхолын баг, клуб”-ыг ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагуудад зуучлах

-       Баг, клубыг нийгэм олон нийтэд суртачилан таниулах замаар ажлын байрыг нэмэгдүүлэх

-       Баг, клубын ажиллах үеийн хөдөлмөрийн харилцаа, аюулгүй ажиллагааг анхаарах

-       Баг, клубын ажиллах төлөвлөгөө, уулзалтыг зохион байгуулах өрөө анги танхимаар хангах

-       Баг, клубын боловсруулсан төсөл хөтөлбөрийг холбогдох газруудаар шийдвэрлүүлэх

Ажил мэргэжлийн сонирхолын баг, клуб-д орсноор оюутан танд дараах давуу талууд бий болно.

-       Орлоготой болох боломж

-       Ажилгүйдлийн эрсдэл буурна

-       Хөдөлмөрийн харилцааны төлөвшилд суралцана

-       Төгсөгчдөд шинэ боломжууд бий болно

-       Мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлнэ

Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны мэдээллийг үндэслэн оюутан танд дараах  “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНИРХОЛЫН БАГ, КЛУБ”-ыг  санал болгож байна

-       Судалгаа хийх үйлчилгээ

-       Компютерийн засвар, үйлчилгээ

-       Төсөл боловсруулах үйлчилгээ

-       Бараа борлуулагч /худалдааны  төлөөлөгч

-       Хөтөч тайлбарлагч

-       Бараа / шуудан хүргэгч

-       Зөөгч /цагийн /

-       Асрагч /хүүхэд болон ахмад настан /

-       Цагийн багш /хоцрогдол арилгах, шалгалтанд бэлдүүлэх /

-       Лавлах утасны оператор

-       Зар суртачилгааны  ажилтан

-       Айл нүүлгэх, ачаа буулгах үйлчилгээ

-       Орчуулга хийх үйлчилгээ

-       Цахилгааны /бараа / засвар үйлчилгээ

-       Экологи хамгаалалын ажлууд

-       Байгууллагын суртачилгаа PR

-       Авто эд ангийн туслах засварчин

-       Оффис /ажлын байр/-ын цэвэрлэгээ

-       Туслах ажилтан / мэргэжлийн дагуу /

-       Оюутан таны хийж чадах, сонирхож буй бүхий л ажил

Эдгээр нь оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс одоогийн байдлаар санал болгож буй цагийн ажлын төрлүүд юм. Оюутан танд хөдөлмөр эрхлэж орлогоо нэмэгдүүлэх  ямар санаа байна түүнийгээ бидэнтэй хамтран хэрэгжүүл. Бид  “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНИРХОЛЫН БАГ, КЛУБ” –ыг тань хөдөлмөрийн зах зээлд холбож өгөх болно.

 

Ажил мэргэжлийн клуб байгуулан ажиллах сонирхолтой оюутны Бүртгэлийг ОХЭДТөв-д өдөр бүр бүртгэж байна.

Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

ШУТИС.Т байр 306 тоот , Утас: 11-324085