Хөтөлбөрийн зорилго:
Азийн хөгжиж буй улс орнуудын ирээдүйн лидер болох шилдэг оюутнуудыг дэмжихэд энэ тэтгэлгийн зорилго оршино.
Тавигдах шаардлага:
1. ШУТИС-д амжилттай суралцаж буй бакалаврын түвшний оюутан байх
2. Монгол улсын 30-аас доош насны иргэн байх
3. Төрийн сангийн зээл болон өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагvй байх
4. Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/- 3.0 дээш голчтой байх
“Сумитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгоход баримтлах зvйл:
Нэг жилд нийт 15-н оюутанд тэтгэлэг олгох бөгөөд нэг оюутанд олгох тэтгэлгийн хэмжээ жилд 300 ам.доллар байна.
Тэтгэлэг гардуулах үйл ажиллагааг ШУТИС зохион байгуулах ба Сумитомо Корпорацийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар хамтран ажиллана.
Нэг оюутанд 3 жил хүртэлх хугацаанд тэтгэлэг олгох бөгөөд жил бүр суралцсан байдлыг харгалзан сунгалтыг хийнэ.
ШУТИС-ийн санал болгосон оюутнуудаас Сумитомо Корпорацийн УБ дахь Төлөөлөгчийн газар бусад шалгуур үзүүлэлтээр сонгож, ярилцлага хийснээр эцсийн шалгаруулалтыг хийнэ.
Тэтгэлэг авахыг хvсэгч нь:
Тухайн хичээлийн жилийн 11-р сарын 15-ны дотор онлайнаар бүртгүүлэн, материалаа бүрдүүлж, Оюутны хөгжил, үйлчилгээний албанд өгнө.
Бүрдүүлэх бичиг баримт:
|
д/д |
Бүрдүүлэх бичиг, баримтын нэрс |
Байгаа эсэх |
Тайлбар |
|
1 |
Тэтгэлгийн анкет |
|
Онлайнаар бүртгүүлж, ОХҮА-нд өгөх |
|
2 |
Дүнгийн тодорхойлолт |
|
Дүнгийн тодорхойлолтыг улирлаар гаргаж, дэд захирлаар баталгаажуулна |
|
3 |
Тодорхойлолт |
|
Суралцагчийн тухай холбогдох багийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгчийн тодорхойлолт |
|
4 |
Өргөдөл |
|
Өргөдлийг загварын дагуу гараар бичсэн байна. |
|
5 |
Өрхийн орлогын тодорхойлолт |
|
Албан ёсны баталгаажуулсан тодорхойлолт |
|
6 |
Амжилтуудыг тодорхойлсон баримтууд |
|
Шагнал, урамшууллын батламжийн хуулбарыг нотариатаар баталгаажуулах шаардлагагүй |
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.