ШУТИС-ийн IQ-н анхдугаар олимпиад

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Оюутны Холбооны Гадаад Харилцаа Хамтын Ажиллагааны Албанаас ШУТИС-ийн нийт оюутнуудын сэтгэн бодох чадварыг сорьж, хөгжүүлэх, ШУТИС-ийн хамгийн өндөр IQ-тай 50 оюутныг шалгаруулах, өндөр сэтгэх чадвар бүхий оюутан залуусыг нэгтгэх зорилгоор зохион байгуулж буй IQ-ийн анхдугаар олимпиадын 1-р шатны шалгаруулалт 10 сарын 12-ны өдрийн 16:40 цагт салбар болон бүрэлдэхүүн сургуулиуд дээр явагдаж дүнгээ гаргалаа. Тус олимпиадад салбар болон бүрэлдэхүүн 12 сургууль оролцсон бөгөөд нийт 489 оюутан оюун ухаанаа сорьсон. 1-р шатны шалгаруулалтанд нийт 63 оюутныг шалгаруулсан бөгөөд 2-р шатны шалгаруулалт 10-р сарын 23-ны өдрийн 12:00 цагт явагдана. 2-р шатанд I, II, III байр болон тусгай байрын шагналтнуудыг тодруулах бөгөөд шагнал гардуулах үйл ажиллагаа 10-р сарын 25-ны өдрийн 15:00 цагт ШУТИС-ийн хичээлийн I байрны 3 давхарт хурлын танхимд болно.
Шагнал, урамшуулал:
I байр              1 оюутан         Өргөмжлөл     3 кредит
II байр             1 оюутан         Өргөмжлөл     2 кредит
III байр            1 оюутан         Өргөмжлөл     1 кредит

Тусгай байр: Салбар болон бүрэлдэхүүн сургууль тус бүрээс 1 хүн шалгаруулж өргөмжлөл олгоно.

Мөн энэхүү олимпиадын бүртгэл салбар болон бүрэлдэхүүн сургуулиудын Оюутны Зөвлөл дээр явагдаж байсан. Улмаар УУИС болон КтМС-ийн Оюутны Зөвлөлүүд өөрийн сургуулийн оюутнуудыг идэвхитэй сайн хамруулж оролцуулсан  ба эдгээр сургуулиудын Оюутны Зөвлөлийг Оюутны Холбооноос шагнаж урамшуулахаар боллоо.
Оюун ухаан, мэдлэг боловсролоороо хамтдаа!