"ТОЁОТА-ШУТИС СУРГАЛТЫН САН”

ОЮУТАН СУРАЛЦАГЧДАД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ХЄТЄЛБЄР

Сангийн тодорхойлолт:
“ТОЁОТА -ШУТИС сан”: Монгол Япон улсын хамтын ажиллагааны хvрээнд 1998 оны 10 дугаар сарын 19-нд Японы Тоёота Корпораци, Техникийн Их Сургуулийн удирдлагаууд хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурж, Тоёота – Мотор корпорациас ШУТИС-д хандивласан хєрєнгєєр ШУТИС-ийн хэмжээнд “Тоёота-ШУТИС-ийн сургалтын сан”-г байгуулан ажиллаж байгаа юм.
 
Тус сангийн зорилго:
Сурлага, сахилга батаар тэргvvний бєгєєд амьдралын боломж муутай, тєлбєрийн чадамжгvй оюутнуудыг сурч боловсрох боломжоор нь хангахад оршиж байгаа юм.
Тэтгэлэг олгох болзол:
1. Тухайн мэргэжлээр явагддаг улс, хотын чанартай олимпиадад оролцдог байх
2. Суралцах хугацаандаа оюутны эрдэм шинжилгээний ажилд идэвхитэй оролцдог байх.
3. (ЭШХ-ын илтгэл, бvтээлийн жагсаалт)
4. Тєрийн сангийн зээлд хамрагдаагvй амьжиргааны баталгаажих тvвшингээс доогуур, ядуу амьдралтай оюутнууд
5. Бусад тохиолдолд 4 улирал дараалан амжилттай суралцсан байх
6. Онцгой авьяастай, техникийн сэтгэлгээтэй, сурлага сайтай оюутнуудыг тэтгэлэгт хамруулна.
“Тоёота –ШУТИС-ийн сан”аас тэтгэлэг олгоход баримтлах зvйл:
1. Тэтгэлэгийг зєвхєн ШУТИС-ийн бакалаврын шатны сургалтын єдрийн ангийн оюутнууд авах эрхтэй.
2. Тэтгэлэг авах болзол хангасан оюутнуудыг хичээлийн жилийн эхэнд сонгон шалгаруулалт хийж тодорхойлно.
3. Тэтгэлэг авагч нь ємнєх хичээлийн жилийн vзvvлэлтээр тэтгэлэгт хамрагдана.
Бvрдvvлэх материал:
1. Тэтгэлэг хvссэн тухай єргєдєл
2. Суралцагчийн тухай холбогдох тэнхим, сургуулийн захиргааны тодорхойлолт
3. Тэтгэлэг авахыг хvсэгчийн товч анкет
4. Суралцагчийн голч дvнгийн тодорхойлолт, сургалтын тєлбєрийн хэлбэрийг тодорхойлсон Сургалтын албаны тодорхойлолт
5. Суралцагчийн суралцах хугацаандаа оролцож байсан уралдаан тэмцээнvvдийн шагнал, урамшууллын батламж
Эрдэм шинжилгээний бvтээлийн жагсаалт зэрэг

Жич: www.must.edu.mn гэсэн вэб хаягаар орж Оюутан линкээр орж онлайнаар бүртгүүлж ОХҮА-нд 2010 оны 10 дугаар сарын 20-ны дотор материалаа авчирч өгнө үү.