Сонирхолоороо нэгдэж орлоготой болцгооё!!!
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвөөс хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой оюутнуудыг нэгтгэн баг, клуб болгон ажиллуулж тэдний орлогыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байна. Доорх саналууд нь ОХЭДТөвөөс одоогийн байдлаар санал болгож буй цагийн ажлын төрлүүд юм. Оюутан залуус та бүхэн найз нөхөд анги хамт олон, сургуулиараа ч нэгдэж болно. Бид “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНИРХОЛЫН БАГ, КЛУБ” –ыг тань хөдөлмөрийн зах зээлд холбож өгөх болно.
Хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны мэдээллийг үндэслэн оюутан танд дараах “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНИРХОЛЫН БАГ, КЛУБ”-ыг санал болгож байна
- Судалгаа хийх үйлчилгээ
- Компютерийн засвар, үйлчилгээ
- Төсөл боловсруулах үйлчилгээ
- Бараа борлуулагч /худалдааны төлөөлөгч
- Бараа / шуудан хүргэгч
- Асрагч /хүүхэд болон ахмад настан /
- Суртачилгааны ажилтан
- Цагийн багш /хоцрогдол арилгах, шалгалтанд бэлдүүлэх /
- Лавлах утасны оператор
- Айл нүүлгэх, ачаа буулгах үйлчилгээ
- Орчуулга хийх үйлчилгээ
- Цахилгааны /бараа / засвар үйлчилгээ
- Экологи хамгаалалын ажлууд
- Байгууллагын суртачилгаа PR
- Авто эд ангийн туслах засварчин
- Оффис /ажлын байр/-ын цэвэрлэгээ
- Туслах ажилтан /бүх мэргэжлийн дагуу /
- Программ бичих, зарах үйлчилгээ
- Оюутан таны хийж чадах сонирхож буй бүхий л ажил
Оюутан танд хөдөлмөр эрхлэж орлогоо нэмэгдүүлэх ямар санаа байна түүнийгээ бидэнтэй хамтран хэрэгжүүл.
Оюутан залуусаа !!. Хүсэл сонирхолоороо нэгдэж орлогыг бий болцгооё.
“АЖИЛ МЭРГЭЖЛИЙН СОНИРХОЛЫН БАГ, КЛУБ”-ын бүртгэлийг ОХЭДТөвийн байранд өдөр бүр бүртгэж байна.
Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв.
ШУТИС.Т байр 306 тоот , Утас: 11-324085
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.