Голомт банкнаас оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна

Хөтөлбөрийн зорилго:

      Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд мэдлэг боловсролтой, чадварлаг мэргэжилтэн болохыг эрмэлзэн суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршино.
Тэтгэлэгт оюутан гэж хэн бэ?:

      Монголын улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд суруулиудад бакалаврийн, өдрийн ангид 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг ба Голомт банкны оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахыг хүсэж, шаардлагуудыг хангаж, шалгаруулалтуудад тэнцсэн 100 хүртэлх оюутан юм. Голомт банкны нэрэмжит тэтгэлэгт оюутан нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хичээлийн жилдээ 10-н сарын туршид сар бүр 40’000 төгрөгийн тэтгэлэг авах ба сургуулиа амжилттай төгсвөл Голомт банкны хүний нөөцийн санд бүртгэгддэг давуу талтай.

УДИРДАМЖ
      Доорхи шаардлага хангасан материалыг 2010 оны 10-р сарын 22-ныг дуустал Голомт банкны төв оффисын 1-р давхарт хүлээн авна. 1-р шатны шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудад мэдээллийг утсаар мэдэгдэх ба тэнцээгүй оюутнуудад тухайн оюутны гар утсанд текстэн мессежээр мэдээлэх болно.
ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР:

Тавигдах шаардлага:
1. Монгол улсын бакалаврийн зэрэг олгох өдрийн хөтөлбөр бүхий магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд 3 буюу түүнээс дээш ангид суралцдаг. /жич:5-6 жилийн сургалттай сургууль бол 4 болон түүнээс дээш/
2. Сурлагын үнэлгээний голч дүн 3.5 ба түүнээс дээш эсвэл голч оноо 92 % ба түүнээс дээш байх. /жич: энэ дүн нийт суралцсан хугацааных буюу 1-р ангийн 1-р семестрээс одоо суралцаж буй семестрийн өмнөх семестрийг хүртэлх бүх дүнгийн голч дүн, оноогоор тооцогдоно/
3. Оюутан байх хугацаандаа нийгэм олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон, нийгмийн идэвхтэй байх, судалгаа шинжилгээ болон мэргэжлийн чиглэлийн тэмцээн, уралдаан, илтгэл, эрдэм шинжилгээний хурал зэрэгт идэвхтэй оролцож, амжилт гаргасан байх.
4. Цаашид одоо суралцаж буй сургуульдаа тогтвортой суралцах. /сургууль хооронд шилжих болон мэргэжлээ солих эсвэл гадаадын их, дээд сургуульд суралцах ойрын хугацааны төлөвлөгөөгүй байх/
5. Англи хэл эсвэл аль нэг гадаад хэлийг дундаас дээш түвшинд эзэмшсэн. Түвшин тогтоох шалгалт өгч түүгээр баталгаажсан бол сайн.
Бүрдүүлэх материал:
1.    Анкет /загварын дагуу/
2.    Өргөдөл /загварын дагуу/
3. Сургуулийн тодорхойлолт
4. Сургалтын албанаас баталгаажуулсан албан ёсны дүнгийн жагсаалт /дүнгийн тодорхойлолт/
5. Албан шугамаар өөрийгөө сайн мэдэх 2 хүний тодорхойлолт /сайн найз нөхөд, гэр бүл ойр дотны хүнийх байж болохгүй/
6. Тавигдах шаардлага хангаж буйг гэрчлэх баримтуудын хуулбарууд /Нотариатаар баталгаажсан байх шаардлагагүй/
7. “Миний зорилго – Миний ирээдүй” сэдвээр 250-с дээшгүй үгтэй Эссе бичих. /Монгол хэл дээр олон улсын нийтлэг “Эссе” бичих жишиг стандартыг баримтлан А4-ийн цаасан дээр, зөвхөн өөрийн гараар бичсэн байх, хэвлэмэл байж болохгүй/
Жич: Аль нэг материал дутуу тохиолдолд шаардлага хангаагүйд тооцон хасахыг анхаарна уу. Мөн материалуудаа нэгтгэн дарааллын дагуу нүхтэй гялгар хавтсанд хийсэн байх шаардлагатай.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Web page:
www.golomtbank.com/hsweb/student.aspx
bat-ulzii@golomtbank.com хаягаар авна уу.