Политехник коллежийн захирал, тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь политехник коллежийн захиралын болон Материал технологийн сургуулийн Хэрэглээний физикийн профессорын багийн тэргүүлэх профессорын албан тушаалд тус тус сонгон шалгаруулж ажиллуулна.

Политехник коллежийн захирлын албан тушаалд нэр дэвшигч нь дараах болзлуудыг хангасан байна. Vvнд:
•    Их, дээд сургууль, коллежид 5-аас доошгvй жил багшилсан, сургалт, эрдэм шинжилгээний албан тушаалд ажилласан туршлагатай;
•    Захиргааны болон боловсролын удирдлагаар мэргэшлийн бэлтгэлтэй, дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих мэдлэгтэй;
•    магистраас доошгvй зэрэгтэй;
•    Багаар ажиллах чадвартай, хамт олныг удирдан зохион байгуулах арга барилтай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой.

Тэргүүлэх профессорын албан тушаалд нэр дэвшигч нь ШУТИС-ийн тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vvнд:
•    мэргэжлийн тухайн салбартаа нэр хүндтэй,
•    хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, үйлдвэрлэлийн холбоог хөгжүүлж чадах чадвартай,
•    доктор(Ph.D), дэд профессороос доошгvй зэрэг, цолтой;
•    дээд боловсролын менежмент, гадаад хэл, мэдээллийн технологи, компьютерийн зохих боловсролтой;
•    багаар ажиллах чадвартай, шударга, зарчимч, харилцааны єндєр соёлтой.

Нэр дэвшигч дор дурдсан материалыг Захиргаа, хяналт шинжилгээ, vнэлгээний газарт 2010 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 01-ний єдрvvдэд ирvvлнэ. Vvнд:
1. биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
2. боловсролын дипломууд;
3. бvтээлийн жагсаалт;
4. нэгж, хамт олноос нэр дэвшvvлсэн бол хурлын протокол;
5. мєрийн хєтєлбєр.
Нэр дэвшигч нь 2010 оны 9 дүгээр сарын 29-ний дотор холбогдох хамт олонд єєрийн мєрийн хєтєлбєрєє танилцуулан санал авсан байх ба 10 дугаар сарын 04-ний 10 цагаас 1-203 тоот өрөөнд комиссын ярилцлагад орно.
www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.

Харилцах утас:  329411, 324600

Захиргаа, хяналт шинжилгээ, vнэлгээний газар