РИО ТИНТО МОНГОЛИA ДЭЭД БОЛОВСРОЛЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР 2010–2011

Рио Тинто нь дэлхийн тэргүүлэх уул уурхайн групп бөгөөд Зүүн Өмнөд Ази, Австрали, Өмнөд болон Хойд Америк, Европ, Африкт уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг. Тус групп хувьцаа эзэмшигчиддээ хамгийн өндөр ашиг хүртээх, олон жилийн нөөцтэй, томоохон хэмжээний уурхайн төслүүдийг хэрэгжүүлж ирсэн олон жилийн туршлагатай бөгөөд уул уурхай ашигт малтмалын бизнесийг алсын хараатай, хариуцлагатай арга барилаар хийсээр ирсэн. Үндсэн бүтээгдэхүүнүүд нь хөнгөн цагааны боракс, нүүрс, зэс, алмаз, алт, төмрийн хүдэр, давс, талк, титанум диоксид зэрэг хөгжингүй болоод хөгжиж буй орнуудын эдийн засгийн хөгжил дэвшилд чухал шаардлагатай материалууд байдаг.

Рио Тинто Монголиа, Зориг сантай хамтран Рио Тинто Монголиa дээд боловсролын 2010-2011 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийн зарыг хүргэж байна. Хөтөлбөр нь олон улсын болон өөрийн орны уул уурхайн салбарын үйл ажиллагаанд Монгол залуусыг идэвхтэй оролцуулж, тэднийг чадавхжуулах зорилготой.

Хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн өдрийн ангийн 3 болон түүнээс дээш дамжаанд Уул уурхай, Геологи, Хууль, Эдийн засгийн чиглэлээр суралцаж буй 3,5 ба түүнээс дээш сурлагын голч дүнтэй оюутнууд оролцож болно.

Шалгарсан 17 оюутны сургалтын төлбөрийг бүрэн төлөхөөс гадна сар бүрийн 200 ам.долларын тэтгэлэг олгоно.

Бүрдүүлэх материал:
- Товч анкет (маягтыг Зориг сангаас ирж авах буюу www.zorigfoundation.org.mn сайтнаас татаж авах)
- Тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл захидал
- Цээж зураг 1%
- Суралцсан хугацааны дүнгийн хуулбар
- Хичээл орж байсан хоёр багшийн тухайн оюутны талаарх тодорхойлолт захидал
- Сургуулийн тодорхойлолт
- Өрхийн орлогын тодорхойлолт (Хорооны засаг даргын тодорхойлолт болон эцэг, эхийн цалингийн тодорхойлолт)
- Одоо суралцаж буй мэргэжилээ ямар учраас сонгосон бэ? Энэ нь Монголын ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ? гэсэн сэдэвтэй 500 үгтэй эссэ.

Сонирхсон оюутнууд материалаа бүрдүүлэн 2010 оны 10-р сарын 1-ний 17 цагаас өмнө дараах хаягаар ирүүлнэ үү.

Зориг сан
Энхтайвны өргөн чөлөө 17
Улаанбаатар хот хаягаар авчирч өгөх буюу

Рио Тинто Монголиa дээд боловсролын тэтгэлэгт хөтөлбөрт
Төв шуудан, ш/х-357
Улаанбаатар хот 14210
шуудангийн хаягаар илгээнэ үү.


Лавлах утас: 315444
www.zorigfoundation.org.mn