ХБС-ийн лицей сургуулийн сурагч солилцооны хүрээнд зохиогдсон ажлууд

ХБС-ийн  лицей ангийг төгссөн сурагчид ЕБСургуулиудаас ирсэн сурагчдаас англи хэлний мэдлэгээрээ илүү бэлтгэгдсэн сайн оюутан болох суурийг  нь тавьж өгөхөд анхаарч ирсэн бөгөөд 2010-2011 оны хичээлийн жилд лицей ангийн сурагчид болон төгсөгчдийг  дэлхийд боловсролороо тэргүүлэгч орнуудын, дэлхийн шилдэг их сургууль,коллежуудад  хүссэн мэргэжлээрээ суралцах хүслийг нь харгалзаж англи хэлний шалгалтгүйгээр шууд элсэн орж чадах англи хэлний мэдлэгийг эзэмшүүлж төгсгөх зорилго тавин ажиллаж ирсэн.

Энэ сургалтын хүрээнд  лицей сургуулийн гадаад харилцаа, менежментийг сайжруулах зорилгоор АНУ, Англи улсын ЭСЯ-ны соёл, боловсрол хариуцсан ажилтнуудтай холбоо тогтоон багш, сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах тал дээр зөвлөлгөө туслалцаа авч хамтран ажиллаж байна.

 АНУ,Европын их дээд сургуулиудад 50-100%  тэтгэлэгтэй сурах хөтөлбөр,  Америк,герман, японы сурагч солилцооны хөтөлбөрт хамруулан сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор  сургалт явуулж ,мөн  IBT TOEFL-ийн, АНУ-н ахлах сургуульд суралцахад англи хэлний шалгуур болох SLEEP 1,2,3 шалгалтууд, Олон улсын IDEA байгууллагын 70-100%-ийн тэтгэлэгээр АНУ, Европын их дээд сургуулиудад суралцах эрхийг баталгаажуулах шалгалтуудыг өөрийн сургууль дээр зохион байгуулсан. Эдгээр сургалт, шалгалтуудыг зохион байгуулсаны  үр дүнд :

2009-2010 оны хичээлийн жилд АНУ-ын Вашингтон хотын “OAK Harbor high school” дунд сургуульд 3 сурагч,

-  Англи улсын Лондон хотын “LЕISTER” коллежид 1 сурагч ,

-АНУ-ын Вашингтон хотын “International language instute” сургуульд 2 сурагч англи хэлний түвшин тогтоох шалгалт амжилттай сайн өгч тус сургуулиудын 1-р курсийн мэргэжлийн ангид  суралцаж байна.

2010-2011 оны хичээлийн жилд 11б ангийн сурагч М.Тайванбат, 11а ангийн сурагч Д.Наран, 11а ангийн сурагч Б.Хонгорзул  нар IELTS-ийн 6.0 оноо авч Канад улсын Ванкувер хотын САЙМОН ФРЕЙЗЕР их сургуульд тэтлэгээр суралцаж байна.

2010 оны  8-р сард лицей ангийн 10в ангийн сурагч Энхсанаа,Бат-эрдэнэ, 10б ангийн Сурагч Ч.Шилдэг нар АНУ-н ахлах сургуулийн түвшин тогтоох SLEEP шалгалтыг амжилттай өгч Вашингтон хотын Виржиниагийн ахлах сургуульд суралцахаар явах гэж байна. 11б ангийн сурагч С. Энэрэл олон улсын IDEA байгууллагын100%, 11в ангийн      О. Индра нар 100% -н тэтгэлэгтэй суралцахаар болж байна.