Тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна

Дараах профессорын багуудын тэргүүлэх профессорын албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулна. Vvнд:
1.    Vйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Хувцас судлал, дизайн,
2.    Vйлдвэрлэлийн технологи, дизайны сургуулийн Технологийн менежмент,
3.    Хvнсний инженер, биотехнологийн сургуулийн Хvнсний vйлдвэрийн менежмент


Нэр дэвшигч нь ШУТИС-ийн тэргүүлэх профессорын “Албан тушаалын тодорхойлолт”-нд заагдсан шаардлагуудаас гадна дараах болзлуудыг хангасан байна. Vүнд:
Хувцас судлал, дизайны профессорын багийн тэргvvлэх профессор нь:
•    Техникийн ухаанаар хамгаалсан доктор (Ph.D)-ээс доошгvй зэрэгтэй
•    Мэргэжлийн ном, сурах бичиг, бvтээл туурвисан байх,
•    Их, дээд сургуульд 10-аас доошгvй жил ажилласан,
•    Монголын хєнгєн аж vйлдвэрийн салбарт танигдсан, хvлээн зєвшєєрєгдсєн чадварлаг мэргэжилтэн байх,
•    Шинийг санаачилж хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, vйлдвэрийн холбоог хєгжvvлэх, багаар ажиллах чадвартай.

Технологийн менежментийн профессорын багийн тэргvvлэх профессор нь:
•    Бизнесийн удирдлагаар хамгаалсан доктор (Ph.D)-ээс доошгvй зэрэгтэй
•    Технологийн менежментээр туурвисан байх,
•    Их, дээд сургуульд 10-аас доошгvй жил ажилласан,
•    Монголын хєнгєн аж vйлдвэрийн салбарт танигдсан, хvлээн зєвшєєрєгдсєн чадварлаг мэргэжилтэн байх,
•    Шинийг санаачилж хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, vйлдвэрийн холбоог хєгжvvлэх, багаар ажиллах чадвартай.

Хvнсний vйлдвэрлэл менежментийн профессорын багийн тэргvvлэх профессор нь:

•    Доктор(Ph.D) цолтой
•    Менежментийн чиглэлээр их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгvй жил ажилласан,
•    Эрдэм шинжилгээний ажлын туршлагатай,
•    Шинийг санаачилж хариуцсан багийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, vйлдвэрийн холбоог хєгжvvлэх, багаар ажиллах чадвартай.

Дээрх болзлуудыг хангасан нэр дэвшигч дор дурдсан материалыг 2010 оны 9 дүгээр сарын 20-22-ны єдрүүдэд Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газарт ирүүлнэ. Vүнд:
1. биеийн байцаалт(Тєрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
2. боловсролын дипломууд;
3. бүтээлийн жагсаалт;
4. мєрийн хєтєлбєр.

Нэр дэвшигчид 2010 оны 9 дүгээр сарын 17-ны дотор холбогдох профессорын багийн хамт олонд єєрийн мєрийн хєтєлбєрєє танилцуулан санал авч мєрийн хєтєлбєртєє тусгасан байна.
 www.must.edu.mn хаягаар орж, “ШУТИС-ийн профессорын баг, тэнхимд тавигдах шаардлага, профессор, багшийн албан тушаалд сонгон шалгаруулж ажиллуулах журам”-тай танилцах боломжтой.

Харилцах утас:  329411

Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний газар