Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2011 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг БСШУЯ-аас зарласан байна. Төслийн чиглэлийг эндээс харна уу.
ШУТИС-ийн судлаачдын төслийн гүйцэтгэгчээр сонгон шалгаруулалтанд оролцох төслийн саналыг 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар /ШУТИГ/ хүлээн авна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь гүйцэтгэгчээр ажиллах төслийг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ыг /журмыг эндээс харна уу./ баримтлан боловсруулна.
Жич: Төслийн шалгаруулалтанд салбар мэргэжлийн эрдэмтэд хамтран оролцсон байдал болон төслийг хэрэгжүүлэх, ашиглах боломж, бусад санхүүгийн эх үүсвэр зэргийг гол үзүүлэлт болгохоор заасан байна.
Шинжлэх ухаан, технологи, инновацийн газар /ШУТИГ/
Т.Төрмөнх
Утас: 1033, 99 03 03 79
tormonch@yahoo.de
БНСУ-ЫН ЧУНГ-АНГИЙН ИХ СУРГУУЛИЙН 2026 ОНЫ ОЛОН УЛСЫН ӨВЛИЙН ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
ШУТИС-д шинэ багш сонгон шалгаруулж авна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 10 сарын 9- ний өдрийг дуустал хүлээн авна.
Багшлах эрх олгох сургалт
ШУТИС БАГШ АЖИЛЧДЫН 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв