“МАТЕРИАЛ СУДЛАЛ, ФИЗИК, ХИМИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

“МАТЕРИАЛ СУДЛАЛ, ФИЗИК, ХИМИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Материалын Технологийн Сургуулийн 10 жилийн ойг тохиолдуулан  “МАТЕРИАЛ СУДЛАЛ, ФИЗИК, ХИМИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2010 оны 10-р сарын 08-нд зохион байгуулна.

Зорилго:

Монгол улсад физик, хими, материал судлалын орчин үеийн асуудлаар судалгаа хийх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Материалын Технологийн Сургуулийн эрдэм шинжилгээний дотоод ба гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэх

Чиглэл:

1.  Нэгдсэн хуралдаан

2.  Материал судлал, НаноМон-2010

  • Нано материал§  Нано технологи
  • Загварчлал ба симмуляц
  • Нанобиотехнологи

3.  Физик ба хэрэглээ

  • Хэрэглээний физик
  • Агаар мандлын физик, физик экологи, экосистем
  • Физик ба инженерийн ухаан

4.  Хими -2010

  • Эрдэс түүхий эдийн боловсруулалт
  • Аналитик хими
  • Физик-хими
  • Органик хими, органик бодисын технологи
  • Нефтийн хими ба боловсруулалтын технологи
  • Хатуу түлшний боловсруулалтын технологи

5. Байгалийн шинжлэл (физик, хими болон бусад)-ийн заах арга зүйн асуудал

Хугацаа:

Илтгэлийн товч хураангуйг хүлээн авах хугацаа: 2010 оны 8-р сарын 01-31

Хурлын бүтээлд хэвлэгдэх бүрэн хэмжээний илтгэлийг 2010 оны 9-р сарын 15-ний дотор зохион байгуулах комисст ирүүлсэн байна.

Жич:   Илтгэлүүдийг бүтээл болгон хурлын өмнө хэвлэнэ. Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих

             зааврыг дараах веб сайтнаас үзнэ үү.      http://www.must.edu.mn/beta3/menu198

Зохион байгуулагч: ШУТИС-ийн Материал Технологийн Сургууль

Зохион байгуулах комисс:

 

  1. Н.Түгжсүрэн   -  АМФЭСП багийн  Тэргүүлэх профессор
  2. Л.Хэнмэдэх      -   ОФЗП багийн  Тэргүүлэх профессор
  3. Д.Бурмаа           -   АХП  багийн  Дэд профессор
  4. Г.Батдэмбэрэл  - ХБФНТ багийн   Дэд профессор
  5. Н.Чимэдзогцол(нарийн бичгийн дарга) - АМФЭСП багийн  багш

Материалыг дараах хаягаар хүлээн авна.

 

Хаяг:  ШУТИС-ийн төв байр 1-401а,

Email: n.chimedtsogzol@yahoo.com,

 Утас: 323659, 324590-2419 , 96657237

“МАТЕРИАЛ СУДЛАЛ,ФИЗИК, ХИМИЙН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд тавигдах илтгэл бүтээлүүдэд тавигдах шаардлага.

 

1.  Хурлын өмнө хурлын бүтээл хэвлэгдэнэ. Иймд дурьдсан хугацаанд материалуудыг ирүүллэх шаардлагатай.

  • Илтгэлийн нэр, зохиогч, байгууллага, хураангуйг 2010 оны 8-р сарын 01- 31 дотор ирүүлнэ.
  • Бүтээлд хэвлэгдэх бүрэн эхийг 2010 оны 9-р сарын 15-ний дотор хүлээн авна.

2.  Эрдэм шинжилгээний өгүүлэлийг ШУТИС-ийн эрдэм шинжилгээний бичигт өгүүлэл хэвлүүлэх зааврын дагуу бэлтгэнэ.

Жич: Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна.

  1. Өгүүлэлийн нэр
  2. Зохиогчийн овог нэр, хаяг, электрон шуудангийн хаяг
  3. Хураангуй (abstract)
  4. Түлхүүр үг (3-4 үгээр)
  5. Оршил
  6. Өгүүллийн үндсэн хэсэг
  7. Дүгнэлт
  8. Ишлэл татсан  ном, зохиолын нэрс
  9. Зохиогчийн тухай

3.  Эрдэм шинжилгээний өгүүлэл нь  297x210мм (А4) хэмжээтэй 7 нүүр хуудсанд багтаасан байна.

4.  Өгүүлэлийг (*doc) буюу (*rdf) өргөтгөлтэй форматыг ашиглан Times New Roman  фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгож бичнэ.

5.  Өгүүлэлийг А4 цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун зүүн талаасаа 2.5см зайтай бичнэ. Өгүүлэлийг бичихдээ Header, footer, footnote команд ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.

6.  Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1sp зайтай байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

7.  ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж бичнэ.

8.  Бүх математик бичлэгүүд Equition программаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 10 pt өндөртэй байна. Томъёо нь дээд, доод талаасаа 10 рt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ.

9.  Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi-аас багагүй нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байна.

  1.  Хурлын материалуудыг электрон шуудангаар хурал зохион байгуулах комисст ирүүлнэ.
  2.  Шаардлага хангаагүй тохиолдолд илтгэлийг хэвлэх боломжгүй.

 

Хурлын талаар лавлагаа авах хаяг:

    

                                                                                       Хаяг: ШУТИС-ийн төв байр 1-401а

                                                       Email:  tugjsurn@must.edu.mn

                                                                      khenmed@must.edu.mn

                                                                              n.chimedtsogzol@yahoo.com

                                                                                    Тел: 323659,  324590-2419 , 96657237

  Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврыг бүрэн эхээр нь дараах хаягаар орж үзнэ үү

http://www.must.edu.mn/beta3/menu198