Монголын орны газрын тосны салбарын тулгамдасан асуудлууд, шийдвэрлэх арга замууд

 “Монголын орны газрын тосны салбарын тулгамдасан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” сэдэвт онол - практикийн 16-р бага хурал 2010 оны 5-р сарын 26-ний өдөр  1400 цагт ШУТИС-ийн 1-203 тоот өрөөнд болох ба 26-28-ны өдрүүдэд    газрын тосны салбарын 69, эх орондоо газрын тосны инженерүүдүүг бэлтгэж эхэлсний 15 жилиийн ой болох тул дотоод гадаадын байгууллага хүмүүс, эрдэмтэн, багш нар, мэргэжилтнүүд, шавь нар та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

Хурлын илтгэлд ирүүлэх материалыг  2010.05.10-ны дотор хэвлэмэл 1%,  электрон файл (e_mail)-аар ГГТС-ийн Газрын тосны профессорын багт ирүүлнэ.

Хуралд ирүүлэх бүтээлийн чиглэлүүд:

  1. газрын тос, хийн геологи, эрэл хайгуул
  2. газрын тос, хийн өрөмдлөг
  3. газрын тос, хийн нөөц, олборлолт
  4. газрын тос, хийн  боловсруулалт
  5. газрын тос, хий тэдгээрийн бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, түгээлт
  6. газрын тос, хийн эдийн засаг, менежмент, маркетинг
  7. газрын тосны салбарын экологи, байгаль хамгаалал
  8. газрын тосны салбарын сургалт, судалгаа арга зүй

гэсэн бүлэг, хэсгүүдтэй бөгөөд та хүссэн чиглэлээрээ илтгэл, өгүүллээ ирүүлж хэлэлцүүлж болох бөгөөд бүрэн эхээр нь дараахь шаардлагыг ханган эх бэлтгэж ирүүлбэл бүтээлд хэвлэгдэх болно.

Илтгэлийн хэлбэр хэмжээ:Илтгэлийг 12pt үсгийн өндөртэйгээр Arial фондоор бичиж, хэвлэсэн 1%, электрон файл (e_mail)-аар ирүүлнэ.

Илтгэлийг А4 210х297 мм хэмжээтэй цаасан дээр хуудасны дээд, доод талаас 3 см, баруун зүүн талаас 2.5 см зайг үлдээж бичнэ. Мөн header, fooder, foothote командыг ашиглахгүй, хуудас дугаарлахгүй.

Илтгэлийг дараахь загвараар бичнэ.

Зохиогчийн нэр (12pt, баруун буланд)

(12pt өндөртэй 2 хоосон мөр)

Илтгэлийн нэр-  (14pt, Bold,  мөр голлоно).

Илтгэлийг 12pt үсгийн өндөртэйгээр бичнэ. Зүйл нь догол мөрнөөс эхлэх ба хоорондоо 1.5 lines зайтай  байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.

Ашигласан ном, сэтгүүл (12pt, Bold, зүүн талдаа зэрэгцэх)

  (12pt өндөртэй хоосон мөр)

Илтгэлийн төгсгөлд ишлэл татсан ном, зохиолын нэрсийг тавих ба илтгэлд иш татсан дарааллаар нь дугаарлана. Нэрсийг 11pt үсгийн өндөртэйгөөр дараахь хэлбэрээр бичнэ. Хэрэв 3-аас дээш хүний хамтын бүтээлээс ишлэл татсан бол эхний гурван хүний нэрийг бичнэ.

            (12pt өндөртэй хоосон мөр)

1.Щелкачев В.Н. Сравнительный анализ нефтедобычи по странам и разработки нефтяных месторождений отсчественных и зарубежныpх. -М. Нефть и газ.-1996, 115 с

2.Peter K.Link. Basic petroleum geology. -OGCI PUBLICATIONS.Oil&Gas Consultants international, Inc. TULSA.1992. p. 409.

3.Цэвээнжав .Ж. Нефтийн аж үйлдвэрийн үндэс.-УБ.1997.117х.

Газрын тос, хийн салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд, багш оюутнууд, ажилтан, ажилчид, нефтэд элэгтэй та бүхнийг жил бүр зохиогдож уламжлал болж байгаа энэ хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

ШУТИС-ГГТС-Газрын Тосны Инженерийн салбар